4/3

2.9K 296 18
                                    

Jungkook's pov

Урд минь суух үзэсгэлэлэн гоогоос харцаа салгаж чадахгүй юм. Өдөр бүр ийм сайхан байгаасай.

Сура "Битгий хараад бай!

"Ийм хөөрхөн бүсгүйгээс яаж харцаа салгах юм?

Сура "Яаа хараад байхаар би яаж тайван идэх юм.

Нүүр нь бүүр улайчихаж хөөрхөн гэдэг нь.

Сура "Аххх битгий хараад бай! Эгчээ энд нэг шил сөжү өгөөч!

"Хөөе бидний болзоон дээр архи уух гээ юу? Энэ эмэгтэй чинь харин!

Сура "Хөөе би насанд хүрчихсэн хүн шүү!

***
Sora's pov

Нарны хурц туяа тусан намайг гүн нойрноос минь сэрээлээ. Нүдээ ч нээж чадахгүй нь толгой задрах шахам өвдөж байтал хоолны сайхан үнэр өрөөгөөр дүүрэн үнэртэж байлаа.

"Сайхан үнэртэж байна...Ан туслахаа ус өгөөч!" Гэж хашгирчихаад босож чадалгүй нүдээ анин сууж байтал хэн нэгэн гарт ус атгууллаа. Би нүдээ нухалсаар дээш харвал Жон Жонгүг! Гайхан эргэн тойрноо харвал огт танихгүй газар байх нь тэр.

"Би хаана байна аа?

Жонгүг-Хоолны мухлагын эмээгийнд

"Яагаад? Яагаад би гэртээ хариагүй байдаг билээ?

Жонгүг- Чи л өөрөө өчигдөр гэртээ харихгүй гээд уйлаад байсан биздээ?

"Ай-йн би хэзэ..

Гэнэт хаалга онгойн өчигдрийн хоолны мухлагын эмээ цухуйгаад эвхсэн хувцаснууд оруулж шалан дээр тавиад-"Наад хувцасаа өмсөөд араас гараад ир эхлээд цайгаа ууцгаая" гэх нь тэр. Би өөрийнхөө байгаа байдлыг харвал өчигдрийн Жонгүгийн өмсөж байсан цамцыг өмссөн байлаа.

"Ююу уучлаарай миний хувцаснууд яасан юм бол?

Мухлагын эмээ "Санахгүй байна гэж үү?

***

Би өгсөн хувцасыг нь өмсөж дуусаад хойш эргэн Жонгүгийг хараад золтой л чанга инээчихсэнгүй! Сая нойрмог байсан болохоор анзаараагүй байсан бололтой.
Би инээдээ барьж ядан "Чи яг л тосгоны эмээ шиг харагдаж байна.

Жонгүг миний зүг харан-"Чи ч бас

Аргагүй шүү дээ бид эрээн алагласан цэцгэн хээтэй эмээ нарын өмсдөг нэвсийсэн хувцас өмсчихөж! Гэхдээ яагаад?
Би өчигдөр юу болсон тухай санахыг хичээж байна!

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now