1/5

3.7K 353 10
                                    

Sora's P.O.V

Хэсэгхэн зуур ухаан минь балартан түүнийг аавыгаа гэж андууран тэвэрсэн бололтой.

***

Тэр надад ойртон нүүрийг минь халхлан унжсан үсийг гараараа хойшлуулан чихний ард хийгээд тайван гэгч нь над руу эгцлэн:

"Ямар нэг зүйл болоо юу?" гэж инээмсэглэн асуухад би зүгээр л түүнийг ширтэн зогслоо.

Магадгүй түүний энэ инээмсэглэл намайг бага ч болов тайтгаруулах шиг...

Бид удаан зогссоны эцэст тэр гэнэт л
"Явцгаая" гэсээр гараас минь атган нэг тийш алхаж эхэллээ.

"Юю-юу хаачих гээд?

"Зүгээр л дагаад яв. Чи харамсахгүй ээ"
Тэр миний зүг нүдээ ирмэхэд би ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдсэнгүй. Гэвч ягаад ч юм түүнд итгэн хамт явлаа.

Jungkook's P.O.V

Түүний намайг зөвшөөрөлгүй тэвэрсэн нь ямар нэгэн шалтгаантай байсан бололтой. Яагаад ч юм түүний нүднээс урсах нулимс намайг сандрааж орхисон юм. Би түүний гунигт автсан нүдийг баяр баяслаар солин түүний нүүрэнд инээмсэглэл тодруулахыг хүссэн юм.

Багадаа хүүхдүүдэд зодуулж дээрэлхүүлчихээд уйлж суухад өвөө минь намайг аргаддаг байж билээ. Тэр нуурын эрэг дээр байдаг өөрийнхөө жижигхэн модон агуулахыг надад зориулан засаж өгөөд:
"Хэдий эр хүн уйлах ёсгүй ч уйлдаггүй хүн гэж энэ хорвоод байдаггүй юм. Тийм болохоор миний хүү хэцүү санагдсан үедээ энд ирээд нэг сайн уйлчихаад бусад үед хэцүү бүхний өөдөөс инээмсэглэж байгаарай! Өөр газар уйлж болохгүй шүү! Учир нь хүмүүс чамайг сул дорой нэгэнээр л харна шүү дээ! Энэ зөвхөн бидний л нууц байх болно ."

Тэр цагаас л би хүнд хэцүү зүйлс тохиолдох бүрт тэнд очин уйлдаг байсан ч ахлах сургуульд орсноос хойш тэнд зүгээр л ном уншиж зураг зуран уур бухимдлаа тайтгаруулдаг болсон юм.

Sora's P.O.V

Тэр гараас минь тас зуурсаар нуурын дэргэд зөвхөн бид хоёр л багтахаар жижигхэн байшинд орж ирэв. Дотор нь харанхуй байсан болохоор би Жонгүгийн цамцнаас барин авахад тэр гараас минь атгалаа.

Жонгүг гараас минь атгасан чигээр нөгөө гараараа ямар нэг юм тэмтчин хайсаар аяны гэрэл олон асаахад би түүнээс түргэхэн гараа татан аваад байшин доторхийг гүйлгэн харлаа. Цонхны хүрээнд номын тавиур хийн түүндээ номнуудаа эмх цэгцтэй гэгч нь өрж тавьсан байх ба хананд зотон дээр зурсан өвөлийн гэмээр байгалийн зурагнууд болон модон гитар өлгөөстэй байлаа. Тэр надаас холдон энд тэндхийн тоосыг гараараа буулгаж эхлэхэд би хоолойгоо засан "Ммм энд яах гэж ирсэн юм?"

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now