1/2

4.6K 376 7
                                    

"Уучлаарай би хэтэв~

Гэнэт л үгийг минь таслан "Би төлчихье" гэж хэн нэгэн хэлээд хажууд ирэн зогсохдоо өөрийхөө авах зүйлсийг зайрмагны минь дэргэд тавьлаа...

Энэ үнэхээр азгүй өдөр байна даа И Сура! Ядаж байхад энэ юун эрэгтэй вэ? Сайхан сэтгэлтэн үү аль эсвэл... намайг өдөх гээд байна уу?" гэсээр орой болсон болоод ч тэрүү хэдхэн хормын дотор элдвийг бодож амжин хоёр гараа зангидан доош хараад:

"Яаа ах гуай намайг өдөх гэсний хэрэггүй ойлгосон уу!" гэж дэлгүүрээр дүүрэн хашгарч орхилоо. Урд минь зогсож байсан худалдагч тэсэлгүй инээд алдахад надад ямар нэг юм буруу хийчихсэн мэт санагдаж эхлэв.

Бантсандаа гэх үү? Аль эсвэл ичсэндээ гэх нь зөв юм уу? Ямартай ч яг одоо хацар минь шатаж байгааг л мэдэрч байна. Би толгойгоо ч өргөж чадалгүй нүдээ анин доош бөхийн зогсох ба тэр зүгээр л өөрийн авсан зүйл дээр 3000вон нэмж төлчихөөд гараад явчихав. Би хэсэг байрандаа зогссоор түүнийг гарч явахыг анзааран араас нь гүйн гарч хойноос нь харахад өргөн мөр өндөр нуруутай миний үеийн л гэмээр хөвгүүн түнэр харанхуй дунд уусах мэт алга боллоо...

***

Ээжийг хүлээх гэж гарсан би яах гэж гарсанаа ч мартан гэсчихсэн хоёр зайрмагаа тас атгасаар гэртээ орж ирэн хоолны ширээрүү шидчихээд өрөөнийхөө зүг алхаллаа. Өрөөндөө орсон даруйдаа шууд л орлуугаа шурган хэвтээд сая болж өнгөрсөн явдлыг бодох төдийд л өрөөсөө ичнэ.
Сэтгэл хөдлөлгүй сэхүүн зантай намайг ч бурхан ганц сайн чадах шив тийм үү?
Өөрийнхөө үйлдлээс ичин элдэв зүйлс бодож хэвтсээр нэг л мэдэхэд нүд минь анилдаж эхэллээ.

***

[Ring ring]

Хорвоогийн хамгийн хөгийн мэдрэмж төрүүлдэг сэрүүлэгнийхээ дуунд сэрэн нэг нүдээ анисан чигээр хувцасаа өмслөө. Сэрүүлэг бол хүний сэтгэцэд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл гэж би боддог. Бараг л долоон жилийн турш, өглөө бүр тасралтгүй дуугараж буй энэ сэрүүлэгний чимээ хангинаж эхлэх үед биеийн минь олон мянган эд эс үхэх шиг л мэдрэгддэг юм.

Би хувцаслаж дуусан нүүдээ нухалсаар өөрийгөө толинд харахдаа арзайсан үсээ гараараа хальт самнасан болоод цүнхээ үүрэн өрөөнөөс гарлаа.

***

Өнөөдрөөс ээж хүргэж өгөхгүй тул надад эртхэн гараад алхахаас өөр сонголт байсангүй. Гэвч хөлд хөглөрөх шаргал навчис, сэрүүхэн салхитай ч нар дээрээс зөөлхөн элбэх мэт энэ л үед чихэвчээ зүүн хөгжмийг мэдрэн алхахаас би хэзээ ч татгалзахгүй.

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now