2/2

3.1K 334 6
                                    

Хичээл тарах үед Кан багш орж ирэн зургийн сонгон орох ангийг зааж өгчихөөд гарч явлаа. Харин Дэнсү мөрөөр минь тэврээд "Явцгаая" гэснээ нүдээ ирмэв.

"Юун яах? Хаашаа явна гэж?"

Дэнсү: "Нөгөө зураг... Бид бүртгүүлчихсэн шт

Нээрээ тийм. 3000вон оос болоод бүртгүүлчихсэн.

Биднийг алхсаар зургийн ангид орж ирэхэд дахиад л... Жон Жонгүг, шинээр ирсэн Ким Тэхён хоёр хамтдаа зогсож харагдлаа. Намайг харахад тэд эртнээс нэгнийгээ мэддэг бололтой. Тэднийг тойрон харах охидоос болж Дэнсү бид хоёр ангид арай л гэж орж ирэв.

"Гэгээн эх минь. Энэ одоо юу вэ."

Намайг уулга алдахад Дэнсү тэдний зүг амаа ангайн хараад: "Айн?

"Юу ч биш дээ. Бидэнд энд байх шалтгаан бас зай алга гарцгаая"

Би орж ирсэн замаараа арай ядан урагшилж эхлэхэд Дэнсү хошуугаа унжуулан:-"Бид бүртгүүлсэн шт"

"Тэгвэл чи үлддээ. Би энд удаан байж чадахгүй нь" гэж хэлчихээд хаалгаар гартал урдаас нүүр дүүрэн инээд алдсан хөвгүүн алхаж ирээд "Бүртгүүлчихээд гарахаар шийдсэн юм уу И Сура?" гэх нь тэр.

"Аа-айн намайг таньдаг юм уу? Яаж миний нэрийг?

Тэр надад ойртоод "Энгэрийн тэмдэг дээр чинь биччихсэн байна шт" гээд энгэрийн тэмдэгрүү минь дохилоо.

"Ааанн нэрээ тийм байна

Тэр зөөлөн хөхөрснөө гэнэт л мөрнөөс минь барин урагш эргүүлээд: "Шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй орцгооё" гэсээр хаалгыг нээгээд намайг дотогш түлхчихэв.

"Юу яагаад байгаа юм бэ?" гэж намайг ангиар нэг хашгирахад ангид байсан хүүхдүүд бидэнрүү харцаа чиглүүллээ.

Харин тэр зүгээр л инээмсгэлсээр намайг орхин урагш алхаад

"Заа их олон хүүхдүүд бүртгүүлжээ. Намайг Пак Жимин гэдэг. Өнөөдрөөс энэ зургийн дугуйланг хариуцах сурагч байна. Тусалж дэмжээрэй"

Жимин ангид байх хүүхдүүдийг нэг гүйлгэж харчихаад:-"Заа тэгэхээр хэтэрхий олон хүүхдүүд байгаа болохоор ингэж шийдье. Яг одоо та нар тус тусдаа байрлал олж суугаад юу хүссэн ээ зурцгаа. Дараа нь Кан багш бид хоёр зурсан зургуудийг чинь үзээд төрөл болон чадвараар чинь хоёр ангид хуваах болно. Ингэж хуваавал та нарт амар шүү дээ. За амжилт хүсэе сурагчдаа.

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now