3/4

2.9K 328 25
                                    

-Сура-

Өрөөндөө орж ирэн бүсэлхийгээрээ ороосон Жонгүгийн хүрмийг тайлан энгэртээ тэвэрлээ. Түүний цээж өмнөх шигээ дулаахан байсан. Мөн түүний зүрхний цохилт... одоо ч чихэнд минь сонсогдох шиг.

Энэ л мөчид би юуг хамгийн ихээр хүсдэг тухайгаа бодлоо. Жонгүг өмнө нь надаас энэ тухай асууж байхад, би хэн ч биш мэт санагдаж байсан. Харин одоо бол би юуг хамгын их хүсдэгээ мөн юу хийх ёстойгоо сайн мэдэж байна!

***

Кан багш инээмсэглэн гартаа барьсан дугтуйтай зүйлээ надад өгөөд "Баяр хүргэе Сура! Хатагтай Сацуки Намаомад чиний зохиолууд үнэхээр их таалагдсан. Тэр чамд өөрийн биеэр токио дахь салбар сургуульдаа суралцах санал тавьсан. Гол нь чи явахыг хүсэх л юм бол энэ алдаж болохгүй сайхан боломж юм шүү.

"Мэдээж би зөвшөөрөх болно оо. Сайхан мэдээ дуулгасанд баярлалаа ноён Кан...

-Долоон жилийн дараа-

-Сура-

Толинд тусах өөрийнхөө тусгалыг нухацтайгаар ширтэн зогсоно. Долоон жил гэдэг маш их хугацаа. Одоо би арван долоон настай бяцхан охин байхаа больсон. Би өөрт мэдрэгддэг бүхнээ зохиол болгон бусдад хуваалцаж, хэн нэгэнд итгэл найдвар харин нөгөө нэгэнд амьдралын үнэ цэнийг ойлгуулдаг нэгэн болохыг хүссэн. Харин одоо бол би тэр мөрөөдлийнхөө хэсгээс аль хэдий нь амтлаад эхэлчихсэн байна.
Харин намайг анх зохиолоо ном болгосон цагаас эхэлж надад сар бүрийн эхэнд нил ягаан цаасанд боосон дөрвөн ширхэг ногоон сарнай ирдэг болсон. Хэнээс гэдэг нь хэзээ ч мэдэгдэж байгаагүй. Гэхдээ үүнээс үзвэл би аль хэдий нь үнэнч уншигчтай болсон гэсэн үг. Хөөх үнэхээр өөрөөрөө бахархаж байна шүү...

***

БИ Ч ҮНЭХЭЭР ӨНГӨРЧЭЭ!!! Тэхёноос тасралтгүй цувран ирсэн арван зургаан дуудлага ирсэнийг хараад золтой л ухаан алдчихсангүй. Би түүнд залгах үед нь шууд утсаа авч байна гэж амалсан юм сан. Ганц өдөр хүүгээ харах гэж үнэхээр байшилж байх шив! Би түүнрүү дүрстэй дуудлага хийгээд нэг ч хором болсонгүй, Тэхён хошуугаа унжуулсаар утсаа авлаа.

Тэхён: "Ямар их уддаг юм бэ? Хүү уйлаад байншдээ. Хурдхан дуу дуулаад өг.

"Ойлголоо доо. Би хоолойгоо хэд хэд засаад дуулж эхлэхэд бяцхан зулзага минь уйлахаа болив. Авв энэ өхөөрдөм амьтан бол тэр чигтээ л хайр.

Once Winter [COMPLETED]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ