2/4

3.1K 348 20
                                    

-Өнгөрсөн өдрүүдэд-

Jungkook's P.O.V

Амралтын өдөрийн өглөө бүр, би эрт босон уншихаар бэлдсэн номоо барин гадагш гардаг юм. Энэ нь зорилгоо биелүүлэхийн тулд шүү дээ.

Долоо хоног бүр шинэ хуудас эргүүлж.
Долоо хоног бүүр өөр ертөнцийг мэдрэх зорилго.

Ном үнэхээр гайхалтай биш гэж үү? Ном бол миний оюун санаа, далд ухамсарт маш олон зүйлс болон арга ухаан, амьдралын чадвар, гоо сайхны мэдрэмж, бусдыг үнэлэх үнэлэмж зэрэгийг бий болгодог. Зарим үед ном надад анд нөхөр, сайн зөвлөгч, урам зориг, ухаарал болох үе ч байдаг.

Би унших гэж авсан шинэхэн номоо барьсаар гэрээс гаран урьдын адил замын дэргэдэх сандал дээр суулаа. Дахиад л нэг амралтын өдөр. Амралтын өдрүүдийн хувьд , надад хэн нэгний тухай сайхан дурсамжууд байдаг. Дунд сургуульд байхдаа би Хэсү гэх охинд дурлаж түүнтэйгээ хоёр жил үерхсэн. Мэдээж энэ гайхалтай байсан. Бид бие биендээ үнэхээр хайртай байсан. Хамтдаа амралтын өдрүүдэд энд сууж, Хэсү надад ном уншиж өгдөг байлаа.

Хэсү бусдаас онцгой нэгэн байсан. Тэр үргэлж л инээмсэглэн гэрэлтэж явдаг нэгэн. Түүний хамгийн сэтгэл татам зүйл бол түүний өөдрөг үзэл болон инээмсэглэл нь. Магадгүй энэ байдал нь намайг түүнд дурлах шалтгаан байсан байх...Гэвч нэг л өдөр тэр бусдын адил намайг орхиод явсан. Тэр дээд ангийн хөвгүүнд хайртай гэж надад хэлсэн. Энэ л бидний сүүлчийн яриа байсан байх. Гэвч би нэгч удаа түүнд гомдож үзэн ядаж байгаагүй. Харин ч би түүнд талархдаг. Түүнтэй учирхаас өмнө би хэн ч биш байсан. Ямар ч хүсэл мөрөөдөлгүй, инээмсэглэл гэдэг зүйлийг бүүр мэдэх ч үгүй байсан. Одоо ч гэсэн би түүнд хайртай. Магадгүй хэзээ нэгэн цагт тэр минь надад буцаад ирэх юм шиг санагддаг болохоор би одоог хүртэл түүнийг хүлээдэг. Би номныхоо эхний хуудсыг дэлгэн уншиж эхэллээ.

Агуу Гетсби
/F. Scott Fitzgerald/

Энэ ном бол өөрсдийн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөөгүй бүтээлийн жагсаалтад ордог. Америкын мөрөөдлийн амьдралаар амьдарч буй нэгний хувь заяа тааж боломгүйгээр өөрчлөгдөж буй тухай өгүүлсэн түүх юм. Цөөн хэдэн сайн үнэнч найзтай байх нь олон хүнээс илүү чухал гэдгийг харуулсан нь надтай ойр санагддаг юм. Үүнээс гадна энэ ном ямар нэгэн зүйлийг олж авч өөрийн болгох хүсэл гэдэг , түүнийг эзэмшихээс илүү амттай гэдэгийг харуулах шиг...

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now