3/1

3.1K 328 12
                                    

Гуравдугаар бүлэг:Өвөл ба цас

Тийм ээ бид хосууд! Хүн болж төрөөд арван долоон жил амьдарсан юм чинь ядаж ганц удаа болзож үзэх хэрэгтэй байх тийм үү?

Жонгүг "Чи бэлэн үү?

"Тийм ээ бэлэн!

Жонгүг толгойд минь хамгаалалтын дуулга өмсгөөд "Сайхан зохиж байна" гэж зөөлөн шивнэлээ.

Би нүдээ тас анин хоёр гараараа Жонгүгийн бэлхүүсээр ороон тэврээд нуруунд нь хацраа наалаа.

Солиотой мэт сонсогдож болох ч бид будран орох цасан дунд моторт дугуйгаар зугаалсан юм. Сэвэлзүүр салхи ба будран орох цаснаас өөр зүйлийг би үл мэдрэгдэнэ. Жонгүг хурдаа нэмэх бүрт түүнийг тэврэх тэврэлт минь улам ихээр чангарч байлаа.

Намайг өөртөө соронз мэт татах энэ дуулаахан нуруу мөн түүний энэ үнэр!
Үүрд ингээд түүний ард шигдэн бүх л муу муухай зүйлсээс нуугдан амьдрахыг хүсэж байна.

***

Бид явсаар төгсгөлгүй мэт гүн хар ойн урд ирэн зогслоо. Жонгүг халааснаасаа чихэвч гаргаж ирээд нэгийг нь өөрөө зүүн харин нөгөөг нь миний чихэнд зүүлгээд "И Сура чи надтай хамт энэ ойн төгсгөл хүртэл явахыг хүсэж байна уу?" гэж инээмсэглэн асуулаа.

Бурхан минь тэр намайг галзууруулж байх шиг байна. Түүний хэлэх үг, үйлдэл бүр намайг тэнэг амьтан шиг л догдлуулж байна. Би хэдий айж байсан ч түүнтэй хамт хаашаа ч явж чадах мэт санагдах юм!

Би ямарч эргэлзээгүй түүнд "ТИЙМ" гэж хэлэхэд түүний дулаахан гар миний жижигхэн гарыг бүхэлд нь атгалаа. Өмнө нь бид хэд хэдэн удаа хөтлөлцөж байсан ч энэ удаад энэ мэдрэмж намайг, мөн миний тогтож ядах зүрхийг байж суух газаргүй болгож байлаа.

Бид хэдий чихэвч зүүсэнч дуу үл эгшиглэнэ.

"Яагаад дуу тавихгүй байгаа юм?" Гэж намайг асуухад Жонгүг инээмсэглэн: "Сонсохгүй байна гэж үү?

"Мм?

Тэр чихэвчний оролт хэсгийг зүрхэндээ ойртуулаад "ЭНЭ АЯЛУУГ" гэж хэлээд бүх шүдээ ярзайлган инээлээ. Түүнд хөгжилтэй байх шив. Харин надад бол үгүй! Ичсэндээ хамаг цус минь нүүрэнд минь байна уу гэлтэй хоёр хацар халуу шатаж байлаа.

Сарны туяанд урдах замаа л арай гэж харахаар тас харанхуй ойд бид
алхсаар л хэр хол явсныг бүү мэд.

Түүний атгалт...

Түүний инээмсэглэл...

Түүний нуруу...

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now