1. Анхны өдөр

9.6K 659 6
                                    

Дахиад л шинэ сургууль. Аавын ажлын онцлогоос болоод манайх байнга нүүдэг. Нүүх бүрт би сургуулиа сольдог. Хичээлийн шинэ жил эхэлсэнээс хойш 3 удаа шилжсэн. Төгсөх ангийн сурагчийн хувьд ингэж сургуулиа сольно гэдэг нь байж боломгүй хэрэг ч түүний шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Хичээлийн сүүлийн хагас эхэлж байгаа учраас дахиад шилжихгүй байх гэсэн багахан ч атугай найдвар байгаа учраас шинээр орж байгаа сургуульдаа олон найз нөхөдтэй болохыг хүсэж байна.

Бүх зүйл нь шил толь болсон Сөүл хотын төвд орших улсын сургууль. Боловсролын түвшингээрээ улсын хэмжээнд эхний 10т жагсдаг. Хувийн сургуулиудтай өрсөлддөг цор ганц улсын сургууль учраас төрийн томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүд болон алдартай бизнесменүүдийн хүүхдүүд энэ сургуульд суралцдаг. Аав маань намайг энд яаж оруулсаныг мэдэхгүй ч ийм том сургуульд суралцана гэдэг надад дарамт болж байна.

- Жонгүг аа. Чи 3-н 5-р бүлэгт суралцах болно. Тэгэхээр энэ сургуулийн бүдүүвч зураг. Чамайг олчих байх гэж найдаж байна гэж сургуулийн менежер надад хэллээ.

- Баярлалаа багшаа гэж хэлээд би бүдүүвч зургийг нь аван өрөөнөөс гарлаа.

Хичээл аль хэдийн эхэлсэн бололтой коридорт хүүхдүүд байсангүй. Би бүдүүвч зургийг хичнээн хараад юу ч ойлгосонгүй. Зургандаа хэтэрхий их анхаарал хандуулж байсан учир урдаас ирсэн хэн нэгэнтэй санамсаргүй мөргөлдчихөв. Толгой минь өвдөж байсан ч тэвчин

- Чи зүгээр үү? гээд түүн рүү харлаа. Нуруугаараа надтай ижил өндөртэй, сургуулийн дүрэмт хувцас өмссөн хөвгүүн надруу муухай харан зогсоно.

Нүүрнийх нь энэ тэнд шалбарч цус болсонийг харахад саяхан зодоон хийсэн бололтой.

- Юундаа гөлрөөв! Замаа харж яваач. Новш минь гээд миний хажуугаар намайг мөрлөн зөрөн өнгөрөхөд би байрандаө гацчихав. Өөртөө итгэлтэй, догь түүн шиг болохыг хүсэж байна.

Удаан будилсаны эцэст арай гэж ангиа оллоо. Олон удаа шилжиж байсан болохоор шинэ анги руу ороод өөрийгөө танилцуулна гэдэг миний хувьд амархан боловч анх удаа хотын сургуульд орж байгаа учраас тодорхой хэмжээгээр сандарч байлаа. Хаалга тогшин ороход ангийнхан бүгд надруу анхаарал хандуулав. Өөртөө итгэлтэй байхыг хүссэн ч тэднийг хараад миний хамгийн сүүлийн өөртөө итгэх итгэл минь хийсэн одлоо. Яс хүртэл чичирч байх шиг санагдана.

- Манай ангид шинээр шилжиж ирж байгаа хүүхэд. Заа өөрийгөө танилцуулаарай. Хөөе хөөе! Жонгүгаа гэж багшийг хэлэхэд

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now