18. Итгэмээргүй үнэн

1.9K 236 6
                                    

Нүдээ алгуурхан нээгээд суниан босохыг оролдсон боловч чадсангүй. Учир нь хэн нэгэн намайг дэрлэн унтаж байлаа. Удалгүй би өөрийгөө гэртээ хоноогүй гэдгээ ухаарсан юм. Намайг дэрлэн унтаж буй түүний гарыг зөөлөн атгахад тэр сэрж орхив. Би гараа хурдан татан автал

- Жонгүгаа зүгээр үү? Хаа нэгтээ өвдөөгүй биз гэж тэр надруу санаа зовсон харцаар харан хэллээ. Би дээш өндийгөөд

- Зүгээр л юм шиг байна. Өчигдөр ингэхэд юу болсон юм? гэж асуулаа. Тэр толгойгоо гудайлган

- Энэ бүхэн миний буруу. Би чамд муухай хандсанаас болоод л чи ийм байдалд орчихлоо. Намайг уучлаарай гэв.

- Чи яагаад надаас уучлал гуйгаад байгаа юм?

- Зүгээр л. Өчигдөрийн миний сүүлд хэлсэн үгийг мартаарай. Би зүгээр л тоглож хэлсэн юм.

- Аль үг. Аан тэр үү? Чи надад дурласан болохоороо......

- Тийм ээ. Би зүгээр л тэгээд хэлчихсэн юм. Угаасаа чи надад юу гэж дурлахав дээ. Бие чинь гайгүй болтол энд амарч байгаад яваарай. Би чамд халуун уух зүйл аваад ирьё гээд түүнийг босоход би гарнаас нь татаад доош харан

- Чи надад таалагддаг гэж хэллээ. Маш их сандарч байсан ч одоо л хэлэх ёстой хамгийн зөв цаг гэж бодсон юм.

- Тоглох хэрэггүй. Найздаа дурласан намайг өрөвдсөндөө надад дуртай болж жүжиглэх хэрэггүй гэж хэлээд явахаар завдахад нь би гарнаас нь татан орноосоо босон түүнийг тэврээд

- Би чамайг Юнгид хайртай гэдгийг чинь мэднэ. Би....би тэр хүний оронд байж болохгүй гэж үү? Би аль дээрээс хойш чамд энийг л хэлэхийг хүссэн ч айснаасаа болоод хэлж чадаагүй. Чин үнэнээсээ чи надад үнэхээр таалагддаг. Би чамд хайртай. Гэхдээ би яг одоо Юнгиг мартаад намайг хайрла гэж тулгахгүйээ. Зүгээр л аажим аажмаар намайг хайрлаж болох уу? гэж чихэнд нь шивнэлээ. Ингэж хэлсэний дараа би түүний хэлэх шийдвэрээс айсан ч түүнд өөрийн мэдрэмжийг илэрхийлж чадсан болохоор тайвширсан. Удалгүй түүнээс дуслах нулимс мөрийг минь норгож эхлэхэд би түүнрүү харан

- Хөөе. Яасан. Намайг хайрлахгүй байсан ч болноо. Би зүгээр л дараа нь харамсахгүйн тулд энийг хэлэхийг хүссэн юм. Битгий уйл гээд түүний нулимсыг арчихад тэр

- Би чамаас энэ үгийг хэзээ ч сонсохгүй байх гэж бодсон. Эрт хэлж болсонгүй юу? Муу мангар гэж хэлээд намайг тэвэрлээ.

Би хэрвээ түүнд хэлчихвэл тэр намайг зөвшөөрөхгүй байх вий гэхээс айж, харин тэр намайг өөрт нь хайргүй байх гэхээс айж олон өдрийг өнгөрүүлсэн юм шиг байна.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now