13. Мэдрэмж

2K 257 1
                                    


Тэхёны чихэн дээр хэн нэгэн амьсгалаад байсан учир тэр арга буюу сэрлээ. Сэрээд золтой л орилчихсонгүй. Учир нь хэн нэгэний цээжинд наалдаад хэн нэгэнээр чанга тэврүүлээд унтаж байсан юм. Энэ нь түүнд эвгүй байгаа ч өөрт нь тайвшрал, амар амгалан, халуун дулаан байдлыг мэдрүүлж байв.

Тэр анхандаа Жонгүгт дургүй байсан ч одоо бол Жонгүг Тэхёны хамгийн сайн найз нь болсон юм шиг санагдана. Магадгүй түүнийг дэргэд байвал Юнгиг явуулж чадах байх. Зүгээр л бүх зүйлийг мартаад энэ хүчирхэг цээжинд наалдан тэврүүлээд үүрд хэвтэх юмсан гэж Тэхён бодсоноо "Хөөе. Тэнэгээ юу бодоод байгаан? Ингэж болохгүй" гэж өөрийн бодлоо сарниулаад түүний гарыг ууртай гэгч нь өөр дээрээсээ авч шидээд түүнээс холдлоо. Гэвч тэр зугатаж чадсангүй. Учир нь Жонгүг бэлхүүсээр нь гараа оруулан тэврээд түүнийг арагш нь өөр лүүгээ татсан юм.

- Намайг явуулаач. Надаар яах гээд байгаа юм? гэж Тэхёныг орилоход Жонгүг нүүрээ түүний нуруунд наагаад хурхирч эхэллээ. "Би чамайг сэрүүн байгаа гэдгийг мэдэж байна. Намайг тавь" гээд түүний гарыг авч шидэх гэсэн боловч түүнийг хүчирсэнгүй. Учир нь Жонгүг түүнийг хэтэрхий чанга тэвэрч байсан юм. Тэхён үргэлжлүүлэн эсэргүүцэх гэж байснаа болин нүдээ анин хэвтлээ.

"Үнэхээр сонин юм. Би Юнгиг хайрлаад 10 жил болсон. Юнги л биш бол өөр нэгэнийг хайрлаж чадахгүй байх гэж бодож байсан. Гэтэл уулзаад нэг сар ч болоогүй энэ залуу миний зүрхийг догдлуулж, бодлыг минь сарниулчих гэж." хэмээн Тэхён бодоод түүнд улам наалдлаа.

Тэр гэнэт миний гарыг хойш нь хүчтэй шидэхэд би нойрноосоо сэрлээ. Амтат нойрноос минь сэрээчихээд надаас холдож буй түүнийг хараад яагаад ч юм инээд хүрсэн. Ийм байрлалтай унтаж байгаад гэнэт сэрчихээд ичсэндээ надаас зугатаад байгаа юм болов уу? Ийм байж бас Жиминаас өөр гээд байгаа юм аа.

Би түүний янзыг үзэхээр гараа бэлхүүсээр нь оруулаад өөр лүүгээ татан авчраад нүүрээ нуруунд нь наан хурхиран унтаж буй дүр үзүүллээ. Мэдээж тэр намайг эсэргүүцэх нь ойлгомжтой учраас түүнийг амархан мултруулчихгүйн тулд би байдаг чадлаараа тэврэлтээ чангаллаа. Тэхён эхлээд надаас мултрах гэж оролдож байгаад сүүлдээ надад наалдан унтаад өгөв.

Түүнтэй хамт буцан унтахаар хэвтэж байгаад гэнэт түүнийг санасан. Жимин хүнтэй үерхэх тал дээр намайг бодвол ямар ч туршлага байхгүй. Хүнтэй харилцаа холбоо тогтоохдоо намайг дагуулахааргүй сайн боловч харилцаагаа бэхжүүлэх тал дээр муу. Тиймээс л тэр айж байгаа. Юнгитэй хамт урт удаан байж чадахгүй бол яах вэ? Эсвэл Юнги түүнд дургүй болчихвол яана? гэж хий дэмий зүйл бодон өөрийгөө шаналгаж байгаа байх.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now