24. Хувь тавилан

1.5K 214 13
                                    

Намайг тэдгээр үгсийг хэлсэний дараа Хусог бүлх үмхчихсэн юм шиг таг чимээгүй болчихлоо. Харин би эсрэгээрээ юу ч хийсэн бэлэн болчихоод байсан юм. Бидний дунд зогсох Тэхёнд ч уур хүрч эхлэв. Магадгүй би Тэхёныг уучилсан гэж бодсон ч сэтгэл зүрхийн минь хаа нэгтээ түүнийг үзэн ядаж, ээжийнхээ үхэлд буруутгаж байгаа хэсэг үлдсэн бололтой. Тэхён

- Чи зугаалганаас буцаж ирэхэд юу болсоныг ярьж болох уу? Чи хамгийн бага ууснаараа машин барьж явсан. Бид нар бүгдээрээ тасарчихсан байсан болохоор юу ч санахгүй байгаа... гэж аядуухан дуугаар асуухад Хусог

- Тийм ээ. Та нар бүгдээрээ тасарчихсан. Би тэр өдөр та нартай ижилхэн тасартлаа архи уух минь яав даа гэж намайг хичнээн их харамссаныг мэдэх үү? Хэрвээ би тасартлаа уусан бол та нарын хүслийг биелүүлнэ гэж тэнэгтэхгүй байсан. Бас тийм хэрэг хэзээ ч хийхгүй байсан хэмээн ориллоо.

- Ямар хүсэл гэж Тэхёныг асуухад Хусог дуугарсангүй. "Надад хэлж болно оо. Хусогаа хэлээч дээ"

- Чи зүгээр байж байгаад гэнэт л далай хармаар байна гээд байсан. Бүгдээрээ согтуу байгаа юм чинь маргааш харъя гэж намайг хэлэхэд чи нөгөө алдарт үгээ хэлсэн. Надад дүрэм үйлчилдэг билүү. Явцгаая гэсэн. Юнги, Намжүүн 2ч бас чамайг дагаад хөөрцгөөсөн. Тэгээд арга буюу би хамгийн эрүүлээрээ жолоо барихаар болсон. Гэтэл.... Та нар машинд оронгуутаа намайг хурдаа нэм. Хурдан яв гэж орилцгоосон. Би ч гэсэн халамцуу байсан болохоор та нарын үгэнд орж хурдаа нэмдэг нь миний алдаа болсон. Гэхдээ та нар бүгд удалгүй унтаад өгсөн. Би ганцаараа хөгжмөө чангалаад явж байгаад нэг л мэдэхэд........ Хусог уйлж эхэллээ.

- Чи дайрчихаад яагаад хаяад явчихсан юм? Эмч дуудаж болоогүй гэж үү? гэж би ориллоо.

- Би айсан юм. Би зүгээр л айсан. Намайг очиж шалгахад тэр эгч аль хэдийн үхчихсэн байсан. Тэгээд би харанхуй байсан болохоор намайг хэн ч анзаарахгүй гэж бодсон.

- Тэр чиний дайрч алсан хүн чинь миний ээж байсан юм гэж би хэлээд түүнийг заамдан авахад тэр

- Би...би хүн алчихсан. Би алуурчин гэдгээ мэдэж байна гэж нулимстай нүдээрээ орилоход би түүнийг тавьлаа. Тэхён гүйж очин Хусогийг тэвэрч аваад

- Тайвшир. Гуйя. Чи ганцаараа буруутан биш. Бид бүгдээрээ буруутай. Намайг уучлаарай гэж хэлэхэд нь би Тэхёны гарнаас татан Хусогаас салгаад өөрийнхөө дэргэд авчраад гарыг нь атган зогслоо. Хусог жоохон ч атугай тайвшрав бололтой газар явган суун нүднийхээ нулимсыг арчиж эхлэхэд Тэхён надруу хараад

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now