17. Ойлгомжгүй байдал

1.7K 249 10
                                    


Би түүний өрөө рүү ороход тэр цонхоороо алсыг ширтэн зогсоно. Хэрвээ түүнтэй уулзаж чадвал сэтгэлээ нээнэ гэж бодчихоод яг тулаад ирсэн чинь. Энэ газраас зугатахыг хүсэж байна. Хэрвээ тэр миний сэтгэлийг зөвшөөрөхгүй бол? Тэхён түүнийг 10 жил хайрласан байж намайг тооно гэж үү? Тэр түүнийгээ хэзээ ч мартаж чадахгүй байх. Угаасаа бүтэхгүй. Бүхэл бүтэн 10 жил сэтгэлдээ тээсэн байж яаж нэг л өдөр мартаад өөр хүнийг хайрлана гэж? Анхнаасаа энд ирэх ёсгүй байж!

- Энд яах гэж ирсийн. Тэгээд надтай уулзаад юу хэлэх гэсийн гэж түүнийг асуухад би зорилгондоо төвлөрсөн. Түүнд хэлэхээс нааш сэтгэлийг нь мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан хэлэх хэрэгтэй.

- Тэгэхээр.....нөгөө. Чи яагаад хичээлээ таслаад байгаан?

- Тэр чамд ямар хамаатай юм? Надад дүрэм үйлчилдэггүй гэдгийг мартчихаа юу? Тэнд би явсан яваагүй намайг ирснээр бүртгэж, миний дүнгүүд гарч байгаа.

- Аан. Чи чинь нээрээ мундаг шүүдээ. Би сууж болох уу? гэж хэлээд буйдан дээр суулаа.

Түүний хэлж буй үгс намайг айлгаж, зоригийг минь мохоож байна. Дахиад түүнтэй ярих үг ч олдохгүйн. Жаахан тайвшрахын тулд буйдан дээр суусан ч тусыг эс олов. Гэхдээ одоо л миний хэлэх ёстой цаг. Энэ бүхний дараа юу ч болсон бай. Дараа нь харамсахгүйн тулд хэлэх хэрэгтэй. Амьсгалаа уртаар аваад

- Нөгөө...нөгөө тэр байна аа.

- Нөгөө. Юу гэж. Юнги манай дүү 2 аз жаргалтай байгаа. Тэр 2т битгий саад бол гэж үү? Санаа зоволтгүй. Би түүнийг мартсан гэж хэлээд надруу харахад би айснаасаа болоод золтой л ухаан алдаад уначихсангүй.

Учир нь миний үргэлж айдаг чөтгөрийн харцаараа над руу ширтэж байсан юм. Сэтгэлээ илчлэн түүнд дурласанаа хэлнэ гэж бодож байсан бүх зүйлээ мартчихлаа. Ганцхан харцанд нь миний ухаан санаа төөрчихлөө.

- Аан. Би оройтохоосоо өмнө харьдаг юм билүү дээ гээд үүд рүү зүглэхэд тэр

- Чи надад дурлачихсан. Тэгээд надтай уулзахын тулд энэ хүртэл ирж гадаа орой болтол хүлээсэн. Тийм үү? гэж араас хэлсэн түүний үгс намайг сандаргасан. Би эргэж хараад

- Нөгөө. Би чамд юу гэж дурладын. Би чи биш гэж хэлж дууссан хойноо л өөрийгөө болохгүй үгс хэлсэн гэдгээ ухаарсан.

Ичсэндээ, гэмшсэндээ тэр газраас эрчээрээ гүйн гарсан. Түүний араас хэлсэн үгийг ч сонсож амжилгүй зугатчихсан.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now