16. Давхар болзоо.

1.7K 235 2
                                    


Би хаалганы хонхыг дармагц

- Хэн бэ? гэх эмэгтэй хүний дуу гарахад би хоолойгоо засаад

- Тэхён байгаа болов уу? гэж асуулаа.

- Залуу эзэнтэн байгаа. Та хэн бэ?

- Би ангийнх нь хүүхэд байна аа.

- Хэн ирлээ гэж дамжуулах уу

- Жонгүг гээд хэлээд өгөөч гэж намайг хэлэхэд

- Заа би хэлчихээд ирье гэж хэлээд тэр цаашаа явчихав.

Би хаалганы гадаа 5 минут орчим хариу хүлээн зогсохдоо хувцас болон үсээ янзлаад түүнтэй уулзахаараа хэлэх үгээ бэлдэв.

Тэгэхээр намайг уучлаарай. Гэхдээ би түүний өмнө ямар буруу хэрэг хийсэн гэж уучлал гуйх ёстой юм? Харин ч тэр надаас уучлал гуйх ёстой биш гэж үү? Намайг яаж зовоолоо доо. Тэгээд би өөр ямар үг хэлэх ёстойн? Ер нь яахаараа би түүний төлөө хэлэх үгээ хүртэл бэлдэх ёстойн? гэж бодсон ч түүнд аятайхан харагдахыг хүсэж байгаагаа ойлгосон.

Гэхдээ дахиад л "Би яахаараа түүнд сайхан харагдах гэж ингэж хичээгээд байгаа юм?" гэж амандаа шивнээд үсээ эмх цэгцгүй болгосон ч дахиад янзаллаа.

- Залуу эзэнтэн хэнтэй ч уулзахгүй гэж хэлүүллээ гэх үйлчлэгч эгчийн дуу гарлаа.

- Юу? Та дахиад хэлээд өгөөч. Таниас гуйя. Би үнэхээр уулзах хэрэгтэй байгаа юм аа.

- Уучлаарай. Залуу эзэнтэн нэг л үгүй гэсэн бол зөвшөөрдөггүй юм аа. Багаасаа л ийм зөрүүд байсан.

- Эгчээ таниас гуйя. Та дахиад нэг удаа хэлээд өгөөч. Жонгүг гэдэг хүүхэд заавал уулзах хэрэгтэй гэнэ ээ гээд. Би таниас гуйж байна. Гуйя гэж намайг өрөвдөлтэйгөөр шивнэхэд тэр эгч

- Заа дахиад оролдоод үзий. Гэхдээ битгий найдлага тавиарай гээд явж одов.

Саяхан л хөгжилтэй байсан миний төрх уйлах гэж байгаа жаахан хүүхдийн төрхөөр солигдлоо. Өөрийгөө яагаад түүний гэр хүртэл ирсэн билээ гэж бодсон. Би түүний сайн найз нь биш. Бид 2 тийм ч таатай харилцаатай байдаггүй. Яахав. Тэр надад өнчин хайрынхаа тухай согтуу байхдаа ярьсаныг эс тооцвол би түүний талаар нэг их зүйл мэдэхгүй. Гэхдээ Намжүүн Юнги 2 хүртэл түүний гэрт ирээгүй байхад би ирчихсэн. Бид нэг нэгнийгээ таньдаг болоод удаагүй байхад би яагаад түүнд ингэтлээ их санаа зовж, түүнийг үгүйлээд байгаа юм бол? Арай би түүнд..........

- Үнэхээр уучлаарай. Эзэнтэн хэн ч байсан уулзахгүй гэнээ гэж үйлчлэгч эгчийг хэлэхэд би ухаарсан. Тэр хэдийгээр өөр хүнийг сэтгэлдээ тээдэг ч би түүнд дурласан гэдгээ ухаарсан.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now