12. Үерхэл гэдэг

2.1K 245 3
                                    


Машин хөдлөхөд Жимин Юнги рүү муухай хараад суучихав.

- Бяцхан Жиминаа. Надруу ингэж муухай харахаа болихгүй юм уу? 2-лаа эвлэрчихсэн гэж бодсон юмсан

- Би ер нь таны хувьд хэн юм бэ? Найз залуу эсвэл зүгээр л ангийн хүүхдийн өхөөрдөм жоохон дүү.

- Юу яриад байгаа юм бэ? Чи миний дурлалт хүн, найз залуу бас хамгийн анхны үнсэлтээ өгсөн хүн. Хэрвээ би чамайг зүгээр л өхөөрдөм дүү гэж боддог байсан бол би чамтай хамт болзоонд явахгүй шдээ гэж Юнги аргадангуй хэлээд нэг гараараа Жиминий гарыг атган авлаа.

Гэсэн ч түүний хэлсэн үгс Жиминий санаа зовнилийг арилгаж чадсангүй. Өнөө өглөө хэлсэн "Тэр чинь эрэгтэй. Тэгээд ч жаахан хүүхэд. Би юу гэж. Нээрээ. Арай ч дээ." гэж Юнгигийн хэлсэн үгс түүнийг зовооно. Тэр өөрийг нь зүгээр л жаахан бяцхан хүүхэд болохоор л түүнийг өхөөрдсөндөө түр хамт байгаа. Нээрээ тэр яаж ч ирээдүйд надтай амьдрахав дээ. Би чинь эрэгтэй шүү дээ. Удахгүй нэг гоё эгч гарч ирээд л түүнийг надаас булаачихна. Тэр үед дахиад л би ганцаараа үлдэнэ. Би дахиад хэн нэгнийг алдах шаналалыг мэдрэхийг хүсэхгүй байна. Нэг л удаа байхад хангалттай.

- Жимин аа. Чи намайг сонсож байна уу? Жимин аа гэж Юнгиг хэлэхэд Жимин гэнэт цочин бодлоосоо салаад

- Аан. Би сонсож байна аа. Яасан гэв. Юнги инээмсэглээд

- Юуг тэгтлээ их бодоо вэ? гэхэд

- Үгүй ээ. Юу ч бодоогүй гээд өөрийн гунигаа нуун инээмсэглэлээ.

Тэр зүгээр л ахыгаа бодож түүнтэй эвлэрэн аз жаргалтай байгаа юм шиг жүжиглэн гэрээсээ гарсан. Ахад нь өөрөөс нь гадна санаа тавих олон зүйл байгааг тэр мэддэг учраас түүнийг илүү зовоохыг хүсээгүй. "Гэхдээ би хэр удаан ингэж жүжиглэж чадах бол? Юу ч ойлгодоггүй жаахан өхөөрдөм хүүхэд шиг хэр удаан ингэж жүжиглэж чадах бол?" гэж Жимин бодон санаа алдлаа.

Би түүнтэй хамт орон дээр тааз ширтэн хэвтлээ. Тэр намайг араас нь тэврэхэд надруу хараад "Би шаналаагүйээ. Нээрээгээсээ нүдэнд юм орчихсон юм аа" гэж хэлээд нөгөө сонин инээмсэглэлээрээ инээмсэглэсэн. Энэ золиг намайг эвгүй байдалд оруулж зовоохын тулд л байдаг бололтой. Би гараа татаж аваад "өрөө лүү явцгаая" гэж хэлсэн.

Гэнэт тэр надруу харан хэвтээд

- Хөөе. Чи надад яагаад санаа зовоод байгаа юм. Би чиний хувьд хэн ч биш биз дээ гэж асуулаа. Би ч бас түүний өөдөөс харж хэвтээд

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now