8. Хайрынхаа төлөө

2.2K 244 6
                                    


Орон дээр хэн нэгэн хэвтэх бөгөөд түүнийг өөр нэгэн буйдан дээр суун ажиглаж байлаа.

- Юнги чи хэдэн хоног гуниглах гээ вэ? Одоо мартаач дээ. Чи ийм хүн биш биздээ гэж буйдан дээр суусан залуу хэлэв.

- Тэхён аа. Чи хэн нэгэнд дурлаж хэн нэгнийг над шиг хайрлаж үзээгүй болохоор яаж ч намайг ойлгох билээ гэж Юнги хэлэн хөнжлөөрөө толгойгоо нөмрөв.

- Би хэн нэгэнд дурлаж, хэн нэгэнийг хайрлаж үзээгүй гэж үү гэж Тэхён аман дотроо бувтнаад толгойгоо гудайлгалаа.

"Би хүнд дурлаад хаягддаг энэ сэтгэлийн шаналалыг ойлгохгүй гэж үү? Би түүнтэй уулзаад 10 жил болсон, 10 жилийн турш хайрласан. Харин 10 жил хайрласан тэр нэгэн маань уулзаад сар ч болоогүй нэгэний төлөө шаналж байна. Би түүний ингэж шаналж байгааг нь үүнээс илүү харж чадахгүй нь. Түүний төлөө юу хийвэл болох уу. Яах ёстой юм бол" гэж Тэхён дотроо бодон шаналж байлаа.

- Тэхёнаа чи хичээлдээ явж болно оо. Чи надтай хамт шаналах албагүй шүү дээ.

- Хэрвээ Жиминийг энд аваад ирвэл чи яах вэ гэж Тэхёнийг хэлэхэд Юнги хөнжлөө хуу татан өндийн түүнрүү хараад

- Чи юу яриад байгаа юм бэ? гэлээ.

- Зүгээр л Жимин энд ирвэл яах вэ? л гэсийн. Чи буцаад хуучныхаараа миний мэддэг байсан нэгэн болох уу?

- Үгүй ээ. Жимин энд ирэх боломжгүй. Тэр найз охинтой гэсэн. Тэгээд ч би өөрийнхөө төлөө түүнийг ямар нэг зовлонд унагамааргүй байна гэж Юнги хэлээд санаа алдав.

"Тэр өөрийнхөө аз жаргалын төлөө Жиминийг зовлонд унагамааргүй байгаа байх нь. Харин би юу хийлээ. Юнгиг зүгээр л өөрийнхөө дэргэд байлгахыг хүссэн. Тэр л миний дэргэд байж байвал бусад зүйлс аяндаа болно гэж найдсан. Юнги Жиминийг ихдээ л нэг сар хайрласан. Харин би 10 жил хайрлачихаад Юнгигийн Жиминийг гэх хайраас дутуу хайрлаж байсан гэж үү? Би Юнгигийн төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй" гэж Тэхён шийдээд

- Заа. Би гарлаа. Оройдоо чам дээр дахиад ирье гээд өрөөг орхин гэрээс гарлаа.

Өнөөдөр ээжийн маань өнгөрсөн өдөр учраас гэрт чимээгүй байдал ноёрхоно. Жимин бид 2 сургуулиасаа чөлөө авсан. Аав маань хүртэл ажилдаа явалгүй ээжийн зургийг ширтэж өдрийг өнгөрөөхөөр шийдсэн бололтой. Ээж жилийн өмнө явган хүний замаар гарч яваад автын осолд орон газар дээрээ нас барсан. Хэрэгтэн нь олдоогүй бөгөөд аав маань 6 сар гаруй араас нь хөөцөлдсөн ч юу ч олж чадаагүй.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now