25. Би чамд хайртай

2K 220 15
                                    


       Төгсөлтийн баярын дараа хүүхэд бүр ууж байхад ганцхан хүн уулгүй үлдсэн. Тэр бол Тэхён. Хүүхдүүд түүнийг уулгах гэж хүчлэх бүрт би урдаас нь уусаар байгаад бусдаас хамаагүй эрт согтсон учир гэрлүүгээ харихаар шийдлээ. Хөл дээрээ гуйван явж ядаж байгаа намайг Тэхён үүрээд баарнаас гарлаа. Би толгойгоо түүний мөрөн дээр тавиад

- Би хүнд байгаа биз. Намайг буулгачих би алхаж чадна гэж шивнэхэд тэр урдаас минь

- Зүгээрээ хаа сайгүй согтсон хүмүүс байна. Чи тэд нартай муудалцаад явахгүй биз гээд инээмсэглэлээ. Түүний нуруунд ингэж үүрүүлээд дэлхийн төгсгөл хүртэл явмаар байна.

Өглөө нүдээ нээгээд ганцаараа буудалд унтаж байгаагаа мэдэв. Тэхён луу залгахад тэр "Аав гадаадаас ирээд гэртээ харих шаардлагатай болчихлоо. Гэхдээ удахгүй чамайг очиж авах болохоор битгий санаа зов" гэлээ. Тэр хэлсэн ёсоороо цаг орчмын дараа над дээр ирсэн. "Шартаагүй биздээ. Би чамд шар тайлах хоол хийгээд өгье" гэж хэлээд галтогооны өрөө рүү орчихов. Би араас нь очих үед тэр зутан хийгээд ширээн дээр тавьж байлаа. Хоол идэж байх үедээ

- Аав чинь юу гэж байна гэж би асуулаа.

- Юу л даа. Тэр намайг Австралид очиж сур гэсэн гээд санаа алдав.

- Харин чи юу гэсэн?

- Би чадахгүй гэсэн.

- Яагаад?

- Би энд чамтай хамт байхдаа л аз жаргалтай байдаг гэж тэр хэлээд инээмсэглэв.

Дахиад л инээмсэглэл. Би түүнийг тавьж явуулах хэрэгтэй гэдгээ анхнаасаа мэдэж байсан ч чадаагүй. Миний дэргэд юу ч болоогүй юм шиг үргэлж инээмсэглэдэг ч энэ инээмсэглэлийн цаана гүн харанхуй байгааг мэдсээр байж өөрийнхөө төлөө түүнийг дэргэдээ байлгахыг хүссэн. Би халбагаа газар луу шидэхэд тэр

- Яасан? Амтгүй хоол байна уу? Би дахиад хийгээд өгье гээд инээмсэглэн бослоо.

- Би энэ хуурамч харилцаанаас залхаж байна. Чиний жүжиглэлтээс ч залхлаа. Одоо зүгээр энэ хүрээд больцгооё. Өөр өөрийнхөө замаар явцгаая гэж намайг хэлэхэд тэр

- Юу? Чи надад хайргүй болчихсон юм уу? Би юу хийвэл дээр вэ? гэв.

Тэр Юнгид таалагдахын төлөө ихэмсэг амьтан болж 10 жил жүжиглэсэн. Харин одоо надад таалагдах гэж аз жаргалтай нэгний дүрд тоглож байна. Яг надад таалагагдах гэж биш л дээ. Зүгээр л ээжийн үхэлд өөрийгөө буруутган миний өмнө гэмшсэндээ байх. Намайг л аз жаргалтай байлгахын тулд жинхэнэ өөрийгөө дотроо булшилж байгаа. Би босож очин түүнийг тэврээд

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now