3. Чөтгөрийн харц

3.1K 359 3
                                    


Олон хүн шуугилдана. Хотын төвийн хамгийн хүн ихтэй бааранд зодоон гарчээ. Зодоон эхлээд удаа ч үгүй байтал хамгаалагчид ирж хүмүүсийг баарнаас гаргаж эхлэв.

- Чи бидний 15 жилийн нөхөрлөлийг уландаа гишгэж тэр гөлөгт туслаа биздээ гэж дээрээс нь даран суух залуу хэллээ.

- Би нөхөрлөлөө уландаа гишгээгүй. Зүгээр л та нарын хүнийг зовоох хуучирсан энэ арга чинь надад таалагддаггүй гэж хэлээ биз дээ. Надаас холд гэж доор нь байсан залуу хэлээд түүнийг өөр дээрээсээ түлхэн холтгов.

Тэр 2-н зодооныг ард нь зогсоод харж байсан 2 залуу түлхүүлсэн залууг өргөж босгоод

- Юнги. Чи тэр Жонгүгийнд өдөр бүр очдог. Бид нараас илүү түүнд анхаарал хандуулдаг болчихсон. Эсвэл түүнд сэтгэлтэй болчихоо юу гэлээ. Юнги үсрэн босож ирээд

- Хусогаа чи амаа татаж болох уу? Би чинь эр хүн шүү. Би яаж?????

- Хмм. Одоо хайранд чинь нас, хөрөнгө чинээ, хүйс бүгд хамаагүй болсон цаг үе гэж Намжүүн хэлээд инээлээ.

- Би чамайг энд дахиж харахыг хүсэхгүй байна. Олон жил нөхөрлөснөө бодоод чамайг сургуулиас хөөхгүй үлдээж байгаа ч тэр залууг чинь зүгээр орхиж чадахгүй шүү гэж тэр 2-т түшүүлэн зогсож байсан залуу хэллээ.

- Дураараа л бол! Чи чинь ханхүү шүү дээ. Чи тэр залуугаар үргэлжлүүлэн оролдсоор байвал би зүгээр суухгүй шүү гэж Юнги хэлээд баарны үүд чиглэн алхлаа.

- Бүх зүйл ингээд дуусчихаагүй шүү. Би чамайг хаашаа ч зугатсан олох болно доо гэж түшүүлсэн залуу араас нь орилоход түүний утас дуугарав. Тэр утсаа аваад нөгөө 2оосоо холдон

- Яг одоо юу? Би жоохон завгүй....за очлоо. Ядаргаатай юм гэсээр утсаа салгав.

- Хэн чам руу залгаж байна?

- Аав маань гадаадаас ирсэн бололтой. Үйлчлэгч залгаж байна. Би заавал очих хэрэгтэй юм шиг байна. Та 2 Юнгиг сайн харж байгаарай. Би удахгүй ирнэ гэсээр баарыг орхилоо.

- Хөөе. Энэ залуу Юнгид сайн байх аа. Чи юу гэж боджийн?

- Намжүүн аа. Яагаад дэмийрээд байгаа юм бэ? Тэр 2 чинь хамгийн сайн найзууд шдээ. Багаасаа л ийм байсан. Тэр үргэлж Юнгид санаа зовдог байсан. Юнги ч гэсэн түүнд анхаарал тавьдаг. Бид 2-г аниад тэр 2 хамт гадуур гарч зугаацдаг.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now