Ламдуулсан нь

856 63 3
                                    

Цагаан сар болоод баахан суудал засал болоод ядаж байхад миний харш жил болохоор бүр ч их юм болов.

Би уг нь шашин шүтдэг хүн биш л дээ. Ямар ч шашин шүтдэггүй. Аливаа зүйлд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр итгэдэг төрлийн хүн. Тийм болоод ч тэр үү, тэр олон суудал өөр юу юу ч байдаг юм тэдэнд огт итгэдэггүй. Яагаад тэр суудлаас болж энэ жил авах хувцасныхаа өнгийг хүртэл заалгах ёстой гэж?

Гэтэл их л нэртэй төртэй, юм үзэж хардгаараа алдартай нэгэн лам ирэв. Үзэж хардаг зүйлс нь ихэвчлэн үнэн байж биелэлээ олдог нь намайг бага зэрэг гайхшруулдаг байлаа. Тохиолдол гэж хэлэхийн аргагүй. Зөнтэй нэгэн ажээ.

Тэр хүн намайг хоёр мэргэжилтэй болох юм байна гэж тодорхойлов. Нээрээ л 2-3 мэргэжил толгойд эргэлдээд, амар заяа үзүүлэхгүй байсан юм.

Бас намайг хууль юмуу анагаах талдаа сурах байх гэх юм. Анагаах ч яахав. Харин хууль бол шинэ мэдээ шүү. Хоёр хуульчийн гэрт өссөн би хуулийг тэгтлээ их сонирхдоггүй нь хачирхалтай.

Мөн намайг ирэх намар хол явна аа гэв. Заза, ямартай ч гадагшаа явуулсан хэдэн өргөдлийн минь аль нэг нь бүтэлтэй болох бололтой хэмээн бодож санаа амрав.

27, 28 насандаа мэргэжил нэг хүнтэйгээ гэрлэх юм байна.

Бүүм!

Энэ хүн намайг 27,28 насандаа гэрлэхийг хүсдэг гэж яаж мэдэв? Ямартай ч нөхөр минь эмч эсвэл хуульч байх бололтой (бүр зөвшөөрцөн тэ 😂😂)

Эдэнд шуналгүй, их тайван бүсгүй болох нь ээ хэмээв. Би ч эксогийн албумнаас өөр зүйлд тэгтлээ шунаад байдаггүй л дээ :")

Заза, ямартай ч манайд ирсэн лам маань ийн хэлэв. Огт шашингүй хүний өөдөөс хараад өөртөө итгэлтэй гэгч нь хувь төөргийг минь хэлж орхисон нь яагаад ч юм намайг бага ч болов итгэхэд хүргэв. Яахав, хувь заяа гээчийг цаанаасаа зурагдсан байдаг гэж боддоггүй ч яагаад ч юм энэ хүний үг үнэн мэт санагдав.

Эндээс намайг хамгийн ихээр гуниглуулсан нь өдгөө 85 нас зооглож буй буурай эмээг минь "буян хийвэл 90 давна аа" гэсэн нь байлаа. Хачин их гуниглачихлаа байна. Манцуйтай үеэс минь өдийг хүртэл намайг нялх охин шиг санаж эрхлүүлдэг ганц амьд бурхан минь. Би бурханд итгэдэггүй л дээ, гэхдээ эмээгээ амьд бурхан хэмээн нэрийдэх дуртай. Нүдэнд хэзээ ч үзэгдээгүй тэнгэрийн бурханг бус хажууд минь мэлтийн суух эмээгээ л жинхэнэ бурхан хэмээн үзэж шүтэж явдаг юм шүү дээ.

Notes of EverythingWhere stories live. Discover now