emomodeon

255 16 0
                                    

Зарим хүмүүсийг бага багаар холдон одохыг харж, харсаар байж юу ч хийж чадахгүй байх ямар новшийн гээч?

Хэн хэн нь мэдэж байгаа хэрнээ хэн нь ч юу ч хийж чадахгүй. Хийхийг хүсэхгүй. Магад хийсээр залхсан.

Нэгэн цагт хамгийн эрхэм хүн минь гэж нэрлэдэг байсан хүнээ өөр хүнээр солиход, тэр хүнийхээ хамгийн түрүүнд гүйгээд очдог тэвэр нь байхаа болиход, нэг л мэдэхэд хоёр тийш салан одоход юу бодогддог гээч?

'Салж хагацахыг мэддэггүй байсан юмсан, бид.'

Дугаар нэг дугаар хоёроор солигдов. Хэзээ нэг өдөр дугаар зуугаар солигдох болов уу? Хүн гэдэг нэгнээ ийм амархан явуулж, сольж, орхин одож, орь ганцааранг нь үлдээдэг хэрэг үү?

Энэ бүхний төгсгөлд биднийг юу хүлээж байх бол?

Notes of EverythingWhere stories live. Discover now