шалиг

342 28 1
                                    

Зарим эрэгтэйчүүд арай л дэндүү "шалиг" байна.

Хэн нэгэн охинд "Зөвхөн чамд л хайртай." гэж хэлчихээд яаж сэтгэл нь тийм хурдан өөр охин руу урвачихдаг юм бэ?

"Энэ охин таалагдаад байна." гэж яриа эхлүүлчихээд яаж өөр нэгнийг ч гэсэн давхар харж чаддаг юм бэ?

"Өчигдөр салчихсан." гэснээ маргааш нь өөр охин хөтлөөд алхаж байдаг эр хүн та яасан хурдан юм бэ?

"Түүнгүй л бол амьдарч чадахгүй нь." гэх үгсийг яаж тийм амархан "Түүнтэй үнэхээр амьдарч чадахгүй нь." болгоод сольчихдог юм бэ?

Ганц л бүсгүйдээ бүхий л зүрхээ зориулж, нэг л хүнийг өдөржин шөнөжин бодолдоо тээж, зөвхөн түүнийг л энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байлгахсан гэсэн бодлоор цорын ганц хүнийг л хайрлаж болдоггүй юм уу?

Notes of EverythingWhere stories live. Discover now