битгиймагт

583 72 4
                                    

Бага байхаас минь эхлээд л "Чи их юм дуулгана." "Чи мундаг." гэж хэлдэг байсан. Эдгээр үгс нь намайг 'амбицлахад' их хувь нэмэр оруулсан байх.

Том болох тусам хүмүүс "Чи бэлдэхгүй байсан ч чадна. Угаасаа ухаантай юм чинь." гэдэг болов. Эдгээр үгс ч биелэлээ олсоор байсан. Одоо сурч байгаа сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд бэлдэлгүй эхний таван байрт шалгарч, олимпиадуудад багшаас өмнөх орой нь дуулаад л байр эзэлдэг байв. Яахав, нэгдүгээр байр биш хэдий ч бэлдсэн сурагчдын дэргэд хангалттай сайн.

"Угаасаа мундаг."

"Тэр охин хичээлдээ их сайн."

"Цусанд нь байдаг байх."

"Чи хүссэн их сургуульдаа ядах юмгүй орж чадна."

Эдгээр үгс эцэст нь намайг алчихсан юм...

Эдгээр үгс миний хувьд урмын үгс байгаагүй. Харин ердөө л бардамналыг минь хурцлах үгс байсан. Тэгээд тэр хурц ир намайг ирээд сүлбэчихсэн.

Юуных нь мундаг байдаг юм? Яг үнэндээ ихэрхэж, бардамнахаас өөргүй нэгэн шүү дээ.

Бэлтгэж, бэлдэлгүй өдийг хүрчихсэн би энэ л жишгээрээ их сургуульд өргөдөл явуулчихсан. Харин их сургууль гээч нь намайг үгийн зөрөөгүй алгадаад авсан. Алган дээрээ "тэнцээгүй" гэсэн бичигтэй.

Яагаад болсонгүй вэ?

Оролдож үзсэн бүх зүйлээсээ хэлтэрхийг нь ч болов зулгаачихдаг шүү дээ, би. Гэтэл яагаад бүтсэнгүй вэ? Яагаад миний чадаагүй зүйлсийг сүүдэрт минь явсан тэнэгүүд дөнгөчихөж байгаа юм гэх ахархан бодол.

Бардам зан минь намайг энд хүргэж. Аливааг амархан дөнгөчихнө гэх хийрхэл минь намайг алаад хаячихаж.

Насаараа өөрийгөө мундаг, шилмэл гэж итгэсэн нэгэн үнэнтэй нүүр тулах үедээ асар өчүүхэн болж хувирдаг юм билээ. Яг үнэндээ өөрийгөө ямар өчүүхэн гэдгээ одоо л ухаарч байгаа хэрэг. Дэндүү хожимдсон ухаархал байж дээ.

Бусдыг битгий магт. Магтаалын үгэндээ сохортол нь магтах хэрэггүй. Муу байхад нь зэмлэж, сайн байхад нь илүү хичээхийг шаард. "Ард минь олон хүн байна." гэх бодлыг бус "Урд минь олон хүн байна." гэх бодлыг суулга.

Битгий бардамна. Битгий тэнгэрт хөөр. Үргэлж газарт бай. Тэнгэрт дүүлж биш, газарт шингэж дуусах болохоор. Газартаа үлд.

Үргэлж өөрийгөө шүүмжил. Ахих бололцоогоо олж хар. Ард чинь байгаа 1000 хүнийг харж баясахын оронд, урд чинь байгаа 100000 хүнийг харж хөдөлмөрлө...

Notes of EverythingWhere stories live. Discover now