Гэнэтийн галзуу бодол

389 40 6
                                    

Дөнгөж сая надад нэг ийм галзуу бодол төрлөө л дөө. 

Хэн нэгэн залууд ухаанаа алдтал дурлаад, түүнтэйгээ хамт үлгэрт л гардаг гайхалтай хайрыг бүтээлцэн, нэгнийгээ энэ дэлхийн юунаас ч илүү нандигнан хайрлах юмсан. Түүнтэйгээ сүй тавьчихаад, хуримын товоо гаргана.

Гэтэл... гэнэтхэн хуримаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад, удалгүй сүйгээ цуцлана. Тэгээд хоёр тийш салан одно.

Дараа нь олон жилийн дараа, тус тусдаа гэр бүлтэй болон амьдралаа зохиосныхоо дараа өнөөх үлгэрийн ханхүүтэйгээ учирвал ямар мэдрэмж төрөх бол?

Амьдралд нухлуулан, нөхөртэйгээ маргалдсаар залхаж, хадмуудынхаа 'ач' нэхсэн үгсийг чихээ өвдтөл сонсоод, өөрт байгаа тэр л амьдралаасаа зугтаамаар санагдах үедээ, залуухан амьдралыг сайн таньж мэдээгүй явахдаа гал халуунаар дурлалцсан тэр л нэгэнтэйгээ дахин уулзвал ямар байх бол?

Түрхэн ч болов бүхнээс зугтаан, анхны гэсэн бүхнийг мэдрүүлсэн тэр л эрийнхээ энгэр лүү шургалахыг хүсэх болов уу, яах бол?

Notes of Everythingजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें