айгаадбайна

401 43 0
                                    

Өдөр өдрөөр илүү их дурлах тусам илүү ихээр айх юм. Сэтгэл зориулж, зүрхэндээ багтаах гэсэн ч айгаад байна.

Шархлах вий гэхээс айгаад байна...

Нэг л өдөр байгаа бүхнээ түүний төлөө орхиход бэлэн болчихсон чинь намайг адилхан сэтгэлээр хайрлахгүй байх вий гэхээс айж байна.

Үнэндээ, түүнийг алдаад шархлах вий гэхээс айхгүй байна. Харин намайг алдах нь түүнд огтхон ч хэцүү биш байхыг мэдэж шархлахаас л хамгийн их айж байна.

Харц минь зөвхөн түүнийг л зүглэдэг байхад чиний нүд бусад охид руу тэнүүчилдэг байх вий гэдгээс айж байна.

Чиний зурвасыг хүлээн утсаа дахин дахин шалгаж байхад чи өөр нэгний утасны хонхыг дуугаргаж байх вий гэхээс айж байна.

Бодолд минь зөвхөн чи л эргэлддэг болчихоод байхад чамайг гэх охидыг чи бодолдоо тээх вий гэхээс айж байна.

Улам ихээр хайрлах тусам, чамд улам их санаа зовнин, хамт байхыг хүсч харин тэр хүсэл минь чамайг залхаачих вий гэхээс айж байна.

Чамайг залхаах вий гэх айдсаасаа болон сэтгэлээ тогтоон барьж байх зуур чи намайг өөрийг чинь тоодоггүй гэж ойлгоод надаас холдчих вий гэж айж байна.

Хараал идсэн тамын эргэх холбоо. Ямар нэгэн зүйлээс айна. Тэр айдсаасаа болж үүсэх зүйлсээс дахиад л айна. Үүнийг л Марк Мэнсон 'тамын эргэх холбоо' гэж нэрлэчихээд байгаа юм шүү дээ.

Энэ бүх бодлоо дэлгээд ярилцъя гэж санасан ч тэр нь бүхнийг баллачих вий гэхээс айж байна.

Бодлууд минь хэдийн биелэлээ олчихсон байх вий гэхээс айж байна.

Хайрлах тусам миний оюун санаа хэвийн байхаа болиод байна.

Төсөөлөл минь хэтрээд байх шиг санагдаж байгаа ч өөртөө энэ бүхнийг 'худал' хэмээн хэлж зүрхлэхгүй нь.

Бичээсийг минь уншчихаад юу гэж бодох бол гэхээс ч айж байна.

Амьсгал...

Тайвшир...

Өөртөө эдгээр үгсийг хэлээд гүнзгий амьсгаа авъя.

Яадаг ч бай би түүнд улам их дурлаж байна. Түүнийг хайрлаж байна. Энэ бол сайн зүйл.

Гэхдээ л би...

... айгаад байна.

October, 2019

Notes of EverythingTempat cerita menjadi hidup. Temukan sekarang