миниймэдэхгүйби

439 49 0
                                    

Хэн нэгнийг мэдэхгүй байж,огт уулзаж үзээгүй, ганц хором ч ярилцаж үзээгүй байж тэр хүний талаар бүхнийг мэддэг аятай ярьдаг хүмүүсийг огт ойлгохгүй юм. Анхны сэтгэгдэл нь таагүй байсан гэдэг нь тэр хүн таагүй гэсэн үг биш шүү дээ.

"Тэр охин маш хачин."
"Дандаа хор хутгаж явдаг зэвүүн охин штээ."
"Наадахнаасаа хол бай."
"Тэрэнтэй бас энэнтэй явдаг байсан гэсэн."

Эдгээр үгсийг бид өдөр тутамд л сонсдог. Үнэн худлыг нь эзнээс нь өөр хэн ч бүрэн дүүрэн мэдэхгүй цуу ярианууд. Ихэнхдээ л худал байдаг.

Бусдаас сонссон үгэндээ итгэн хэн нэгний талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөх хэрэггүй. Зөвхөн нэг хүний л өнцгөөр эсвэл нэг хүний л яриагаар бүхэл бүтэн хүний ертөнцийг тодорхойлох боломжгүй шүү дээ. Мэдээж хүн л юм чинь алдах үе гарна. Гэхдээ ганцхан алдаа тэр хүнийг тодорхойлохгүй.

Бусдын цуу ярианд битгий итгэ
Бусдын талаарх худал үгсийг битгий тараа.

Би уг нь хүмүүсийн миний тухай бодолд нэг их эмзэглэддэггүй ч гэсэн маш олон худлыг, маш олон муу хэлсэн үгсийг сонсоод үнэхээр гайхав.

"Миний мэдэхгүй би"-г бий болгочихож шүү дээ.

Зүгээр л битгий.

Notes of EverythingWhere stories live. Discover now