үнсмээрбайна

806 55 1
                                    

Хэнийг ч хамаагүй үнсмээр байна!

Амьсгаа давхцан, зүрх цовхичуулам тийм үнсэлт. Бүхий л сэтгэлээрээ, бүр сүнсээрээ нэгэн рүүгээ тэмүүлэх тийм л хүчтэй үнсэлт.

Амьсгал минь үгүйрсэн ч, уушгин дахь сүүлийн хүчилтөрөгчөө хүртэл шавхан гүнзгий мөн тачаалтайгаар үнсэлцмээр байна.

Магадгүй, би галзуурч байгаа байх...

Мэдрэмж гээчийг хэтэрхий ихээр үгүйлээд байгаа учраас, өөрийгөө амьтай голтой нэгэн оршихуй гэдгээ мартагнаад байгаа учраас галзуу зүйлсийг хиймээр байна. Дахин зүрх булгилж, цээжиндээ багтаж ядах мэдрэмжийг мэдрэхийн төлөө сүнсээ чөтгөрт худалдахаас ч сийхгүй!

Хүссэн бүхнийг чинь өгье. Гагцхүү надад мэдрэмж гээчийг хайрлаач...

Дотор минь хуралдаад байгаа адын хүсэл бүрээ гүйцэлдүүлэх боломжийг олгооч. Хагас галзуу мэт авирлан чангаар инээх үед минь, гүнзгий үнсэлт бэлэглээч? Үнсэлтэн зуураа хааяа нэг аальгүйхэн мушилзах боломжийг олгооч.

Би зүгээр л амьд гэдгээ мэдэрмээр байна.

Үгүй бол сүнсгүй хоосон бие минь эцэж гүйцлээ. Дахиж чадахгүй нь бололтой...

Мэдрэмжийн шуурга үгүй энэ их амар амгаланг үзэн ядаж байна.

Хүрээд ирээч, мэдрэмжийн их далайн урсгал минь. Арьсан доогуур минь өндөр хүчдэл гүйх мэт мэдрэмжийг надад олгооч...

Notes of EverythingWhere stories live. Discover now