◇3◇

2.4K 292 38
                                    

[Оройн 18:54мин]

-Чи өөрийнхөө эмийг ууж байгаа юу Миү?

-А.аан т.тиймээ...Та тэрэнд санаа зоволтгүй дээ...

Үнэндээ тэр эмийг уухаа болиод 7 хонож байна.Хэтэрхий их айж,сандарсан үед амьсгал минь боогдож,зүрх хурдан цохилж эхэлдэг ба энэ үед эм уухгүй л бол үхэх шахдаг.Гэхдээ эм гэдэг нэг өвчнийг арилгаж байвч өөр нэг өвчний үндэс болдог юм хойно тархинд минь нөлөөлдөг байв.Тиймээс уухаа больж өөрөөр нь эдгээхээр шийдсэн юм.

-Эгчээ би одоо ажилдаа явах хэрэгтэй байна.Хэрэг гарвал заавал залгаарай.Өөрөө алхах гэж үзээд хэрэггүй шүү.Намайг хүлээлгүй унтаж байгаарай.

-Эгч нь чамайг оройн цагаар ажил хийлгэж чадахгүй бололтой.Больж болохгүй гэж үү?

-Би үнэхээр зүгээр дээ.Тиймээс явчихаад ирье.

24н цагийн эмийн санд оройн худалдагчтай нь солигддог тул яаасан ч таслаж болохгүй.Бас энэ тийм ч муу ажил биш...

Эмийн сангийн гадаа иртэл хаалттай байх бөгөөд гэрлээ ч унтраасан байлаа.

Ууган 24 цагийн эмийн сан шүү дээ.Өнөөдөр амрах талаар надад хэлээгүй дээ??

Эргэн тойрныг гайхан харсан ч юу ч олдсонгүй.

Эмийн сангийн эгч рүү залгатал тэрээр утсаа салгасан байв...

Ямар нэг зүйл болж дээ хэмээн бодоод буцан гэрийн зүг явлаа.

Замын хажуу дахь жижиг мухлагт амтат гуа үнэхээр сайхан харагдаж байх нь тэр.

Эгчийн минь дуртай жимс гэж бодсоор очин хэд хэдийг авахаар болов.

Жимсээ аваад халааснаасаа мөнгөө гаргаж иртэл дутаж байлаа.

Х/ч:Мөнгө чинь хүрэхгүй нь үү??

-А.аан харин тиймээ бага мөнгө аваад гарж ирсэн бололтой.

-Тэгвэл буц-

*:Хэд дутсан юм би төлж болно биз дээ

Худалдагчийн үгийг үл таних залуу ийн хэлж таслаж орхив.

-500 вон.

-Ойлголоо

Тэрээр мөнгийг төлж би ч баярласанаа илэрхийлээд,дараа уулзаж заавал төлөхөө амлахад:

-Тэгээрэй.Заавал дараа төлөөрэй

Гэж хэлэн цааш буцан яваад өгөв.Түүний араас хий хоосон харсаар гэрийн зүг хөдлөлөө.

PRINCE |✔|Where stories live. Discover now