◇14◇

1.6K 202 44
                                    

-Хүргэж өгсөнд баярлалаа.

-Зүгээр дээ,хичээлд чинь амжилт!

-Чамд ч бас!

-Тарахад чинь ирж авах болно оо,хүлээж байгаарай.

Түүнд инээмсэглэн хариулт өгчихөөд машинаас буун сургуулийн үүдээр оров.

Тэхён заавал сургуульд хүргэж өгнө гээд шалгаагаад байсан учраас зөвшөөрөхөөс өөр аргагүй үлдсэн юм.Гэхдээ надад энэ тухтай санагдсан.Магадгүй би ч бас түүнд сэтгэлтэй бололтой.

Чамд дурласандаа нэг ч удаа харамсаж байгаагүй ээ.Намайг уйлуулахад чинь,сэтгэлийг минь зүсэхэд хүртэл.

[Тэхён]

Өглөө Миүг үнсэхэд зөрүүлж үнсэхэд нь маш их баярласан.Одоо хүртэл тэрний үнсэлт бодогдоод инээмсэглэл нүүрнээс минь салж өгөхгүй байлаа.

Казино руу очихоос өмнө Жиминтэй хамт нэг хүнтэй уулзах ёстой болсон учраас клубрүү хөдлөлөө.

/Жимин/

Очихын хооронд л авгай шиг залгаад унах юм аа.

-Байна уу?

-Чи хаана байна!

-Очиж явна даа,очиж байна.

-Хурдалж үз! *таслах*

Жиминий сүүлийн үед надад гаргаж буй зан нь хэтэрхий эвдэрч байх шиг.Хэнээс ч илүү нас чацуу бид хоёр сайн найзууд байсан юмсан.Гэтэл энэ харилцаа авах юмгүй болж дээ.

[Өмнө нь]

-Алив Тэхён аа,надад үүрүүлчих!

-Б.би босч чадахгүй байна.

Тэхёны амнаас цус маш их хэмжээгээр гарахаас гадна тэрний цээжинд хэдэнтээ мэс орсон нь илт байлаа.Жимин ч ялгаагүй нуруундаа олонтоо шарх авсан үзэгдэнэ.

Жимин өөрийн нуруундаа авсан шархаа үл тоон Тэхёныг газраас арай гэж босгон үүрэн алхаж эхлэв.Тэрээр өвдөлтөө тэсч байгаа бололтой шүд зуун,өвдөг нь чичрэн алхасаар байлаа.

-Жи.Жиминаа?

-Жаахан л тэсээрэй

-Б.би цангаж байна.Жиминаа би чадахгүй бололтой.

-Үгүй ээ,болохгүй шүү Тэхён!

Жимин үүрч явсан Тэхёныг өвсөн дээр буулгаад газраас ямар нэг зүйл хайж эхлэнэ.Эцэст нь тэр хайсан зүйлээ олсон бололтой нэг иртэй мэс барьсан харагдана.Тэрээр Тэхёны амыг бага зэрэг ангайлган өнөөх мэсээ алгандаа атган цусаараа түүний цангааг тайлж байв.Энэ нь ч Тэхёнд нөлөөлөх шиг тэр цусын сайтар уугаад нүдээ нээнэ.

PRINCE |✔|Where stories live. Discover now