◇27◇

1.1K 186 97
                                    

[Тэхён]

-ХАРААЛ ИДЭГ!

Бүхэл бүтэн нэг хоног өнгөрлөө.Миүг олж чадахгүй хэвээр.Тэрэнд минь юу болсон талаар бодохоос ч эмээнэ.

Өвдөж байгаа байхдаа чи минь.
Амь ирэн,намайг хүлээн суугаа гэдгийг чинь сүнсэн бие минь хүртэл мэдэрч байна.
Айн суухдаа нулимсаа ч мартахгүй хацраа түлж буй чи нүдэнд тодхон төсөөлөгдөнө.
Бяцхан шүү дээ,бяцхан...миний хүчтэй харагдах ч бяцхан бүсгүй.

Нүдээ ч аниж чадахгүй нэвт харагдах цонхоор зам дагуу урсан өнгөрөх олон хүн дотор тэрнийг байхгүйг мэдэх атлаа хайн зогсоно.

-Юу ч олдохгүй байна.

Жонгүгийн баргил хэрнээ санаан зовсон хоолойгоор хэлсэн үгэнд гүнзгий амьсгаа авч гаргаад:

-Өшөө тэвчиж чадахгүй нь ээ!

-Хён!

-Бусдыгаа доор цуглар гэж хэл!Би удахгүй!

-Ойлголоо.

Хүний аргаар хайгаад байхад олдохгүй юм бол төрөлх зангаараа чамайг олох болно оо.

Цонхноос хурдхан шиг холдон ширээнийхээ цоожтой эхний шүүгээг онгойлгон ууттай зүйл аван гарлаа.

Доош бууж ирвэл гишүүд аль хэдийнээ цугларчээ.

Тэдний өмнө очин ууттай зүйлийг ширээн дээр чулуудан:

-Өнөө орой гэхэд Миүг олох болно!

Намжүүн: Гэхдээ чи мэдэж байгаа,энэ хорыг найруулан тэдний байрлах газарт шидлээ гэж бодоход бүх хүн хордоно.Миү чинь хүн!

Юнги: Тэр тал дээр би дөнгөж чадна.

-Жин ах газрыг яг одоо жинхэнэ дүр төрхөө гарган ол!

Жин: Аюултай биш гэж үү?

-ЯМАР ЯРШИГТАЙ ЮМ БЭ!

Тэдний байнга болгоомжлох ярианд уурлан хашхираад,үсээ хойш нэг хөнгөн илээд:

-Одоо юу ч болсон Миүг олж л байвал надад энэ дэлхийг эргүүлэх ч чадал байна!Тиймээс өөр зүйл биш түүнийг олохын тулд хараал идмээр болгоомжилсон үйлдэл хийлгүй байгаа бүх хүчээ гарга!

Чиний төлөө гэсэн тодотголыг өгөн юу эсийг хийсэн атлаа яагаад сэтгэлийг чинь юман чинээ санахгүй сүйтгэсэн юм бол...
Гайхаж байна...Чиний хайрыг мэдрэхээ больсон...Гэхдээ би чамайг өөрөөсөө түлхчихэж...Чи биш би...

[Жимин]

Миүг олох бидний хувьд хамгийн том зорилт болсон байх агаад газрын гаваар орсон юм шиг алга болсон тэрэнд бүгд л санаа зовно.

PRINCE |✔|Where stories live. Discover now