◇5◇

2.2K 269 33
                                    

Саяны болсон явдалаас хойш Тэхён Миүг гар нь салгалж чичирч бүрэн тайвширч чадаагүй болохыг анзаарав.

Тэрээр Миү лүү нэг харахад нүдээ анин,хоёр гараа зөрүүлэн хөлөртлөө атгасан байлаа.

-Болохгүй нь ээ

Тэхён ийн хэлэн Казино руу явахаа больж ухарч эхлэнэ.

Миү нүдээ тас аниж байсан ч тэрнийг хурдаа нэмж буцан ухарч явааг мэдэн нүдээ нээгээд:

-Буцах гэж байгаа хэрэг үү?

-Тэгнэ ээ.Гэр лүү чинь явцгаая.

Миү өөрийнхөө биеийг тавгүй байгаагаа бүрэн дүүрэн ойлгож байсан учир зүгээр л гэртээ очихыг хүсч толгой дохин хойш налан хэвтлээ.

Удалгүй тэд буцан гэртээ ирээд Тэхён бүсээ тайлж тэрэнд буухыг хэлэх гэсэн ч Миү тайван гэгч нь нойрсож байв.

[Тэхён]

-Алив буу-

Тэрнийг тайван унтаж байгааг хараад хэлэх гэсэн үгээ ч гүйцээж чадсангүй.

Энэ охиныг удаан ажин харах юм бол улаан уруул,ягаан хацар,урт сормуус,өтгөн хар хөмсөг,давхраатай алаг нүд,торгон үс нь түүнийг хэтэрхий төгс нэгэн мэтээр харагдуулах юм.

Өөрийн эрхгүй инээмсэглэн түүн рүү ширтэж байхад бүх зүйл үнэхээр амар амгалан,сайхан санагдана.

Чимээгүй л хоосон нүдээр түүнийг харан байхад утас минь дуугаран бага ч гэсэн харцаа өөр зүйлд чиглүүлж чадлаа.

-Байна уу?

-Эрхэмээ та хаана байна.Хурал эхлэхэд цаг бага үлдсэн??

-Ойлголоо.Удахгүй очлоо.

Чухал ажилтай байснаа умартаж орхиж.

Миүг унтаж байхад нь сэрээх хүсэлгүй байсан тул түүнийг машинаас тэврэн бууж халааснаас нь гэрийнхэн түлхүүрийг аваад онгойлгон дотор оров.

2 давхарт дээшээ шатаар өгсөн явахад урдаас минь хоёр бор хаалга угтах нь тэр.

Аль нэг нь өрөөн байх гэж бодоод баруун гар талын хаалгыг онгойлгон дотор орж Миүг орон дээр хэвтүүллээ.

Буцан явах гэтэл тэрээр амандаа
"Битгий яваач,намайг битгий орхиоч" гэж шивнэж байв.

Түүн рүү ойртон хөнжлийн сайтар нөмрүүлээд гэрээс нь хурдан гэхчин гарж явав.

Үлдээч гэхэд чинь хүсээгүй дээ явсан юм биш шүү.Чам дээр буцаж ирнэ гэж өөртөө амлан орхин явсныг минь ойлгоорой.

PRINCE |✔|Where stories live. Discover now