◇20◇

1.3K 166 62
                                    

[Миү]

Хаалга дуугарах чимээгээр цочин сэрээд харвал Тэхён зогсож байлаа.

Үнэндээ өрөө харанхуй байсан учир цонхоор нэвт тусах сарны туяанд тэрнийг бүдэг бадаг харна.

-Тэхёнаа?

Тэр хөдөлсөнгүй.Дуугарсан ч үгүй,зөвхөн над руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэнэ.

Орноосоо босоод түүний зүг жаахан ойртвол ямар нэг эхүүн үнэр ханхлах нь тэр.

-Чи зүгээр үү?

Сая л нэг юм над руу гөлрөх харцаа салгаж:

-Би усанд ороод ирье.

Түүнийг хажуугаар зөрж явахад эхүүн үнэр юу болохыг хэлээд өглөө.

Итгэмээргүй ч энэ цусны үнэр.

-Хүлээ!

Угаалгын өрөөний хаалганы бариулаас барин зогсох тэр миний үгэнд гацаж орхив уу гэлтэй зогсоно.

-Чамаас цус үнэртэж байна?

-Хүнтэй зодолдчихсон юмаа.
Ноцтой зүйл биш болохоор усанд орлоо.

Итгэх үгүй дээ бага зэрэг эргэлзэнэ.
Хүнтэй зодолдсон байж болох ч ингэж ихээр цус үнэртэх үү?

Орны хажуу дахь утсаа аван харвал цаг шөнийн [03:24] -тэй золгожээ.

Тэрнийг хүлээн нойр хүрэхгүй суухад цаг шахуу гарны дараа гарж ирэв.

Шүгээн дээрх гэрлээ асаасан учир Тэхёныг одоо л нэг юм бүтэн сайн харж чадна.

Тэрээр үсээ сэгсэрсээр хажууд ирж суугаад,хацар дээр минь нэг үнсээд:

-Чимээтэй орж ирээд сэрээсэнд уучлаарай.

-Яагаад хүнтэй зодолдсон юм?

-Зүгээр л яриа зөрөөд.

-Чамайг бэртээгүй байгааг харвал нөгөө хүн чинь?

-Одоо энэ талаар март даа.Би зүгээр байна.Энэ хангалттай биш гэж үү?

Тийм дээ.Тэр минь бэртээгүй байна.Энэнээс өөр надад юу хэрэгтэй юм?

-Ойлголоо.

-Тэгвэл унтацгаая.

-Миний нойр хүрэхгүй байна.

-Сайн унтаж амрах хэрэгтэй шүү дээ.Алив миний гарыг дэрлээд хэвтчих.Би чамд дуу дуулж өгье.

Толгой дохисоор гарыг нь дэрлэн хэвтээд нүдээ аних гэсэн ч Тэхёны царайг харах хүсэл минь нэмэгдээд байсан тул зүгээр л түүнийгээ ширтэнэ.

PRINCE |✔|Where stories live. Discover now