◇15◇

1.6K 198 49
                                    

Тэхён: Одоо хён,үнэхээр зүгээр гэж үү?

-Тийм ээ,азаар Жиминий амьнаас наагуур өнгөрлөө.

Жонгүг: Гэхдээ тэр яагаад нүдээ нээхгүй байгаа юм бэ?

-Зүгээр дээ,хэсэн хугацааны дараа ухаан орох болно.

Хусог: Сая Намжүүн,Юнги хоёр ярьсан Энэтхэг дэх ажлаа амжилттай дуусгасан учраас маргааш ирнэ,тэгээд энэ асуудлыг ярилцана гэсэн.

Бүгд л толгой дохин Жимин рүү харцаа шилжүүлнэ.

Хусог: Цаг аль хэдийн [20:00] болчихжээ.

-ЮУ?

Тэхён түүний хэлсэн үгэнд сая л нэг ухаан орох шиг болж гайхан асуув.

-Тийм ээ,20 болчиж.

-Бурхан минь гэж,би яг одоо явах ёстой.Жиминийг ухаан орвол хэлээрэй.

-Ойлголоо

Тэрээр гэрээсээ яаран гүйсээр нэг газар луу хурдаа нэмэн явна.

Үрүүлээ хэдэнтээ цохиод,үсээ нэг хойш илэн:

"Хэрвээ энэ усан бороонд тэр чамайг хүлээcэн байх юм бол,Ким Тэхён чи тэрний өмнө буруутай нэгэн болно шүү"

Тэхён өөрийгөө хараан явсаар Миүгийн сургууль дээр ирэв.Доторх хашааны хаалга онгорхой байсан учир явж орон бороог үл тоон ийш,тийш харан хэн нэгнийг хайсаар үзэгдэнэ.Хайж байгаа зүйл нь энд байхгүй бололтой.Буцан машиндаа суугаад гэр лүүгээ яаравчлана.

Утсаа гаргаж ирээд нэг дугаар луу зогсоо зайгүй залгах ч дуудлагын хүлээн авахгүй байв.Тэр уурсан хөмсгөө байдгаараа зангидчихсан байлаа.

Гэртээ орж ирэхэд харанхуй байхаас гадна чимээ аниргүй байхыг бодвол хүнгүй байгааг илтгэнэ.

Тэрээр Миүгийн өрөөнд орж үзтэл байсангүй.Үсээ нэг илээд яах тухай бодон зогсож байтал үүдний хаалга дуугаран хүн орж ирж байв.

Тэхён доошоо хурдан буун очиход Миүгийн хувцас авах юмгүй норж орхисон харагдана.

-Миү?

Түүн рүү ойртон очих гэтэл Миү хойш ухрав.

-Сонсооч,

Тэхёныг ийн хэлэхэд Миү зүгээр л үг дуугүй ширтэнэ.

-Үнэндээ,чухал ажил гараад очиж авч чадаагүй юм аа.

-Би чамайг хүлээсэн.

Бүсгүй нүдээ анин амнаасаа ганц үг унагаачихаад өрөө рүүгээ хөлөө зөөж ядан явав.Тэхён хажуугаар нь зөрөн явах түүний араас тэврээд:

PRINCE |✔|Where stories live. Discover now