◇21◇

1.3K 179 50
                                    

[Миү]

Тэхёныг буйдан дээр суун хэдэн цаг хүлээлээ.Тэр ирсэнгүй...

Би чамайг орой бүр нэг л хэвийн хүлээдэг байсан.Чи надруу залгаж завгүй байгаагаа хэлдэг атлаа сүүл рүүгээ сураггүй хальт ирсэн болоод л явдаг болсон.Би өөрийгөө яг л чиний нууц амраг шиг санадаг болчихжээ.

Зурагтаар гарах сувгуудыг солин явтал нэгэн мэдээ анхаарал татав.

"Өнөөдрийн онцлох мэдээ:
Нэг дор таван цагдаа амь насаа гадны нөлөөлөлд алдажээ.Уг хэрэг нь хэд хоногийн өмнө болсон ба цогцосыг одоо хүртэл олоогүй байна.Энэхүү явдал нь Өмнөд Солонгос улсын хувьд анхны тохиолдол юм.Иргэн та сэрэмж,болгоомжтой байгаарай."

Аймар юмаа.Хэн ичих ч үгүй цагдаа нарыг хөнөөчихөөд нуудаг байна аа.

-Хэрэггүй зүйлс битгий үз.

Хэн нэгнийг ийн хэлэхэд хаалга руу харвал Тэхён аль хэдийн ирчихсэн байлаа.

-Чи ирчихвүү?

-Ахиж ийм муухай мэдээ битгий үзээрэй.

Түүний өөдөөс босч очоод:

-Гэхдээ муухай байгаа биз.Ямар юм нь цагдаа нарыг хөнөөдөг байна аа,бүр айчихлаа.

-Айж байна гэж үү?

Алуурчингаас айж байна гэсэн атлаа жинхэнэ алуурчин нь миний хажууд байсныг даанч мэдээгүй явсан.

-Тийм ээ,тэр алуурчингаас айж байна.Ойрдоо үнэхээр их хэрэг гараад байгаа чи болгоомжтой байгаарай.

-Ойлголоо.

Тэхён намайг тэврээд:

-Яагаад унтаагүй байгаа юм?

-Чамайг хүлээгээд.

-Битгий хүлээ,би ажлаас болоод завгүй байгаа эрт амарч бай.

-Чи байхгүй байхад нойр минь хүрнэ гэж үү?

Тэрний тэврэлтээс салж нүд рүү нь хараад:

-Уйлчихаа юу?

-Үгүй дээ,нүд хорсоод л.

Хоёр нүдэн дээр нь өлмийгөө өргөн зогсоод үнсэв.

-Одоо эдгэнэ ээ *инээмсэглэх*

-Шууд л эдгэж байна.

Тэхёны ядарч байгаа нь элт байсан учраас бид хоёр өрөөндөө орж чимээгүй л хэвтэнэ.

Тэрээр аль хэдийнээ нүдээ аниж зүүдэндээ зочилсон харагдав.

-Яагаад надаас юм нуугаад байгаа юм бол?Нуухгүй гэсэн шүү дээ.

PRINCE |✔|Where stories live. Discover now