◇10◇

1.7K 235 28
                                    

Миүг харанхуй хүйтэн агуулахт хагас ухаантай,хүнд хүнд амьсгалан хэвтэхэд нь хаалга онгойх дуулдаж,гэрэл үзэгдэнэ.

Арай гэж нүдээ тэрээр нээхтээ болж хаалгаруу харвал хэн нэгэн гүйн түүн рүү ирж яваа харагдана.

Тэрэнд тусламж ирж байгаад бага ч гэсэн баярлаж,хатсан урууландаа хөнгөн инээмсэглэл тодруулан нүдээ анив.

-Алив сэргээрэй,ухаан орох хэрэгтэй шүү.

Залуу бүсгүйг тэвэрсээр агуулахаас гүйн гарахад тэдний урдаас өөр нэг эрэгтэй хүрээд ирэв.

-Миүг надад өг!

-Замаас минь холдож үз!

-Би тэрнийг авч явна гэж байна!хурдан өг!

-Миүгийн бие муу байна.Илүү дутуу юм ярилгүй яв!

[Миү]

Хэтэрхий их даарч байсан учраас хөрвөн унтаж чадалгүй нүдээ нээлээ.

Төсөөлөөгүй зүйлээ нүдэндээ угтах нь тэр.

Хэн нэгний цээжинд тэврүүлэн хэвтэж байв.Гайхан өндийн нэг харвал сэрэхийг минь хүлээж байсан аятай түүний гүн цэнхэр,хар өнгийн хосолсон нүдтэй тулгарлаа.Энэ хүн нүдний линз зүүдэг юм болов уу?гэмээр харах бүрт өөр,өөр байх нь хачирхалтай.

-Зүгээр үү?

-Чиний бие хүйтэн байна.

-Чамайг дааруулж байна уу?

Тэрээр надаас холдох гэхэд нь бэлхүүсээр нь гараа оруулан тэврээд,цээжинд нь нүүрээ наан:

-Чамайг яваад өгвөл бүр даарах юм шиг байна.

-Ойлголоо.

Тэрээр бага зэргийн инээвхийлэн надад ийн хэлээд нурууг минь илэв.

Үнэндээ Тэхёны бие хэтэрхий хүйтэн байгааг дурдах нь зүйтэй.Агуулахт байсан тэрний хажууд байх хоёр яг адилхан мэт санагдаж чичигнэн хэвтэнэ.

Тэгж даарч байхдаа чамаас холдож болох байтал би чамайг тавьж явуулахыг хүсээгүй.

Удалгүй нойр аяандаа л хүрч унтаад өгөв.

Тэр үеийн цэнхэр нүд,хүйтэн бие жинхэнэ чи байсан гэж ердөө санаагүй ч хуурамч Тэхёноос жинхэнэ чи намайг татсан юм.

[Оройны 20.45 минут]

Зүүд зүүдлээгүй болоод ч тэр үү,ихэд тухтай амраад сая нэг юм л сэрэв.

Хажуу тийш хартал тэр байсангүй...Магадгүй явсан байх.

Яагаад ч юм сэтгэлд хоосон оргиж,түүнийг үгүйлж байлаа.

PRINCE |✔|Where stories live. Discover now