◇6◇

1.9K 235 29
                                    

[Тэхён]

Өглөөний цайг дасал болсон ёсоор бид 7 хөхрөлдөн элдвийн зүйлс ярин уудаг.Бас бид хэрэггүй зүйлс гэхээсээ илүү хэрэгтэй олон юмыг ярьж хэлэлцэж байдаг гэтэл өнөөдөр хэн ч юу ч дуугаралгүй урдах цайгаа ууна.

Магадгүй өчигдрийн миний уурнаас болж Жонгүгтай үүсгэсэн байдал мөн Жимин бид хоёр ойлголцохоо больсон гээд асуудлууд байгаа учраас чимээгүй байдлыг илүүд үзсэн байх.

Гэсэн ч Намжүүн хэзээд ярьдаг,тэр ер нь л дуугаа хурааж сураагүй нэгэн байх.

Энэ удаа тэрээр хоол дүүрэн ширээтэй ч хоосон оргин суух бидэнд амь оруулах шиг болж үг дуугарав.

-Алуурчныг хайсаар л байгаа юу Жин?

-Тийм ээ.Мэдээж

Бид бүгдийг ганц л зүйл нэгтгэж өдийг хүргэсэн.Тэр бол зорилго. Бидний зорилго бол миний эхийг алсан алуурчинг олох явдал.

Хэдэн зуун жил амьдрахдаа тэрнийг хайсаар ирсэн ч олдоогүй.

Гэхдээ тэрнийг амьд мэнд бидэнтэй ижил хаа нэг газар аж төрөн сууж байгааг бид мэднэ.

Гагцхүү тэрнийг олох аваас ээжийг минь алсан шиг бус хэд дахин тарчилж зүйл дуусгах болно.

Харин түүний дараа бидэнд зорилго гэхчин үгүй болно.Тэр цагт чөтгөрүүдийн дүрэм ёсоор бид нас эцлэнэ.

Чөтгөрүүд зорьсон зорилго,хийж дуусгаж чадаагүй зүйлээ дуусгах цаг дор үхэх ёстой байдаг.

Бид зуун,зуун жил амьдрахдаа зорилгоо гээлгүй явсан учраас өдийг хүргэсэн.

Жонгүг: Тэхён ах аа??

Түүнийг намайг дуудах төдийд л бодлоосоо салж түүн рүү харахад:

-Та зүгээр үү??

-Яагаад тэгж асуусан юм?

Тэрээр миний гар луу заахад нь харвал савтай усыг хагартал базчихсан сууж байлаа.

-Би зүгээр дээ.

Үнэндээ өөрийгөө ойлгох ухаангүй байсан учраас цай уух ч хүсэл төрөхгүй учир ширээнээс босон явлаа.

Магадгүй би зорилгоо биелүүлчих юм бол энэ амьдралаас арчигдаж Миү чамайг ахин харж чадахгүй гэхээс айсан байх.

-Машин бэлд!

-Ойлголоо.

Үсээ хойшлуулан гарах гээд зогсож байтал:

PRINCE |✔|Where stories live. Discover now