◇8◇

1.7K 233 27
                                    

Жонгүг: Диллер хүмүүсийн анхаарах зүйлсийг хэл!

-Үсээ задгай тавьж болохгүй,
Хурц үнэртэй ус цацахгүй,
Уруулаа улаанаас өөр өнгөөр будахгүй,
Хумсаа будаж болохгүй,
Гарны тос,биений тос нь зөөлөн үнэртэй байх ёстой,
Үйлчлүүлэгчид рүү уурлаж болохгүй хэзээд инээмсэглэж байх хэрэгтэй,
Ажлын цагийн үеэр зөвхөн хийх зүйлээ л хийнэ,өөр зүйл хийхгүй
Үйлчлүүлэгчидтэй зөрчилдөж,маргах зүйл гарсан ч буулт хийнэ,
Цайны цагийн үеэр зөвхөн Диллер нарын цай уудаг газарт ууна
Тоглогчдод сээтэн хаях гэх мэт бэлгийн чиг хандлага гаргахгүй,
Үнэн зөв шударгаар тоглоомыг явуулна,
Тоглогчид арга заль хэрэглэсэн тохиолдолд тодорхой хэмжээнд арга хэмжээ авна...

-Сайн байна.Чи бишгүй бүгдийн уншсан гэдгийг чинь нэг л асуултаар шалгачихлаа.Энэ хэлсэн бүхнийхээ яагаад? гэсэн тайлбар,мэдээллийг мэднэ биз дээ.

-Тийм ээ.

-Миү.Миний бодож байснаас шал өөр бүсгүй юм гээч.Одоо тэгвэл хамтдаа Казинотой танилцах уу?

-Тэгье ээ.

Өчигдөр шөнөөс хойш өглөөг хүртэл цурам ч хийлгүй тэдний өгсөн Диллерийн талаарх бүх мэдээллийг уншсаар нар мандав уу үгүй юу энэ газар ирж Жонгүгт шалгуулж байгаа минь энэ.

Хэцүү хэрнээ боломжит ажил

Сургуулиасаа сарын амралт авсан байгаа учраас сарын дотор энэ газар ажлаад 500 сая долларын үгүй ээ би 100 саяын өгсөн шүү дээ.Тэгэхээр 400 сая долларыг төлөөд ажлаас нь гарахад хангалттай.

Жонгүгтай хамт Казиног нэг нэгэнгүй үзэж байлаа.Тэрээр мөн булан тохой бүрийг тайлбарлаж байсан юм.

Эцэст нь бид диллерүүдийн цуглардаг өрөөнд орж ирлээ.

Дотор маш олон бүсгүйчүүд байсан бөгөөд Жонгүг бид 2ыг орж ирэх мөчид бүгд хийж байсан зүйлсээ орхин түүний өмнө ирж бөхийн мэндлэж байв.

-Та бүхэнтэй өнөөдрөөс цуг ажиллах бүсгүй Со Миү.Тэрээр эхний 7 хоногтоо суралцан,туслаж,мөн дадлага хийх бөгөөд цаашдаа ажилтан маань болох юм.Тиймээс тэрэнтэй эелдэг найрсаг харьцаж найзууд болно гэж итгэж байна шүү.

Бүгд: Ойлголоо.

-Чи бусадтайгаа танилцаад байж байх уу?Би буцаад ирнэ ээ.

Түүнд толгой дохин хариулахад тэрээр утсаар ярьсаар гарч явав.

Жонгүгийг гарсны дараа тэр олон ижил хувцастай,нүүр будалт,үс засалт нь хүртэл адилхан бүсгүйчүүд дундаас нэг нь над дээр хүрж ирэн хөнгөхөн инээд алдаад:

PRINCE |✔|Where stories live. Discover now