◇28◇

1.1K 183 100
                                    

Тэр хар дарсан зүүд шиг өдрөөс хойш бүхэл бүтэн сарын хугацаа салхитай хамт оджээ.

Өнгөрсөн цаг хугацаа шиг тэдний харилцаа ч сарын өмнө дуусчихсан уу гэлтэй.

=========================

-Миү хоол идэх хэрэгтэй.

-Хүсэхгүй байна!

Тэхён хэдэн цаг зөвхөн түүнд зориулан бэлдсэн хоолоо өгөх гэтэл бүсгүй эрс дургүйцэж талаар нэг асгаж орхив.Залуу ямар ч үйлдэл хийлгүй чимээгүй түүний нүд рүү ширтээд санаа алдан:

-Долоо хоног уснаас өөр юу ч идэхгүй,хийсэн хоол бүрийг минь ингэж газарт шингээх хэрэгтэй гэж үү?

-Идэхгүй!Идэх хүсэл алга!

Тэхёны нүдэнд аль хэдийнээ нулимс цухуйсан үзэгдэх ч:

-Ахиад хийж авчрах болно оо.

Тэр бууж өгсөнгүй.Өрөөнөөс нь гаран ахин хоол хийхээр гал тогоог зорьлоо.

Миүгийн хувьд тэр түүнийг уучлахыг хүсэж байсан ч хэн нэгнээс ирсэн хэдэн зураг сэтгэлийг нь хөмрөөд хаячихсан юм.Зураг дээр Тэхёны өнгөрсөн амьдрал болох өөр бүсгүйчүүдээр хэрхэн тоглож,амны цаас шиг арчиж явсан нь тодорхой байсан.Үүнийг Миү болоод өнгөрсөн гэдгийг огт мэдэхгүй зөвхөн тэр зургийн гол эзэн Тэхёнд гоморхож хэлж ч чадахгүй хэцүү байдалд амьдарсаар...

=========================

-Эмээ уух хэрэгтэй шүү дээ!!Биеээ бод л доо!

-Миний хэрэг чамд хүртээлгүй!!

Хогийн саванд хэдэн арваар үзэгдэх эмийг Тэхён хараад Миүд эмээ уухгүй бол аюултайг сануулан хэлэх ч бүсгүй үгийн юман чинээ тоолгүй өөрийнхөөрөө зүтгэнэ.
Магадгүй тэр амар аргаар өөрийгөө зовоохыг хүсч эмнээсээ татгалзсан байх.

-Шинэ эм авахаар түр гарлаа.

Тэхён Миүгийн биеийг хэнээс ч илүү бодож байсан тул ингээд зогсохыг хүссэнгүй.

=========================

-Гэрлээ унтраахаа болихгүй юм уу?Чи өвчнөө улам бадраагаад байна Миү!

Энэ удаад Тэхёны хоолой зангиран,нулимсаа залгисаар хэлэх бол харанхуйгаас тэгтлээ их айдаг Миү өрөөндөө толгой дээрх үсээ хүчтэй гэхчин зулгаан орилоод:

-Больж үз!Гуйя болиод өг!Наад хараал идсэн хуурамч халамжаа надад битгий харуул гуйя!!

Миүгийн гомдол өөрийг нь залгиж орхижээ,тэрээр чичирсээр доош хүчтэй унахдаа нулимсаа ч урсгаад амжив.Цээжээ хэдэнтээ балбаад хэт ихээр бачимдсандаа галзуурах шахна.

PRINCE |✔|Where stories live. Discover now