❤10❤️

1.1K 112 9
                                    

Би сандарсаар "Энэ нөгөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би сандарсаар "Энэ нөгөө..." хэлэх үгээ олж ядан байхад Инү харин ч тайван байх аж.

Тэр аав ээж рүү минь харан, тэгш өнцөгт хэлбэрээр бөхийгөөд "Сайн байна уу? Хадагтай ноён Хан." гэсээр инээмсэглэв. Харин би түүний үйлдэлд бага зэрэг гайхаж орхилоо.

Түүний үйлдэлд ээж их л чангаар уулга алдаад "Хүүе ээ. Манай Дунмин уу даа? Үгүй чи чинь яадаг хүүхэд вэ? Бид нар сая гэрт чинь очсон, чи байдаггүй. Алив орцгооё." ийн хэлсээр Дунмин-г дагуулан гэр рүү оров.

Аав ч юм хэлэлгүй ээжийг дагасаар орсон бол ах над дээр ирэн "Та хоёр яагаад энд зогсож байсан юм? Болзсон юм уу?" гэсээр элдвийг шалгаах бол би харин Инү-д санаа зовсоор түүнийг орхин дотогш орлоо. Санаа зовох зүйл байхгүй ч, би санаа зовсоор байна. Тэнэг юм аа.

Яарсаар гэртээ ороход, тэд тахиа авчирсан бололтой хэдийн таваглачихсан сууж байв. Би гайхсаар тэдэн рүү харвал гараа угаасан бололтой угаалгын өрөөнөөс гарч ирж байлаа. Харин ээж их л жаргалтайгаар Дунмин-с элдвийг асуух аж.

Ээж намайг харчхаад "Өө Жэмин-аа гараа угаагаад ширээнд суу. Зөндөө их тахиа авчирсан болохоор сайн идээрэй." ийн хэлсээр инээмсэглэв. Би ч толгой дохичхоод аавыг зөрөн угаалгын өрөө рүү орлоо.

Тэгэхээр ээж Инү-д үнэхээр сайн болохоор миний найз залуу гэхэд лав баярлаж сүйд болохгүй юм аа гэхэд дургүйцэхгүй байх. Харин аав? Аав хэдий түүний аавтай сайн найзууд ч, үүнд дургүйцвэл яана? Би аавын үгнээс зөрж чаддаггүй болохоор хэрэв тэр дургүйцвэл ч...

Олон бодол толгойд орж ирэхэд, гүнзгий амьсгаа авчхаад өрөөнөөс гарав. Санаа зовинол биеийг минь бүрхээд ирэхэд би өөрийн эвгүйтсэн харцаа нуухыг хичээсээр, ширээнд ирэн Дунмин-ы хажууд суулаа.

Ээж бидэн рүү тавгаа ойртуулсаар "За алив сайн идэцгээ." ийн хэлсэн ч бид тахианд гар хүрсэнгүй.

Ах ширээний ард байх эвгүй уур амьсгалыг тасалсаар "Ингэхэд та хоёр яагаад байрны өмнө зогсож байсан юм?" гэхэд нь би хариулах гэсэн ч, Инү надаас өрчхөв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now