❤6❤️

958 109 3
                                    

"Хүсэхгүй байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хүсэхгүй байна. Чамд дурлалаа гээд яах юм? Ахиад л хаягдаад үлдэх үү? Үгүй ээ би хүсэхгүй байна." гэсээр босон явахдаа би бидэн рүү гунигтай харан инээмсэглэх Мүнбинтэй харц тулгарав.

Мүнбин инээгээд "Багш бүгдийг нь дуудаж байна. Та хоёр очих ёстой байх." ийн хэлсээр цааш явахад нь өөрийгөө дэндүү их буруутайг мэдэрч байлаа.

Би юу хийчих нь энэ вэ? Бурхан минь яагаад? Зөвхөн өөрт хайртай хүнийг хайрлана хэмээн өөртөө амласан ч, эцэст нь өөртөө хайртай хүнээ шархлуулчихлаа шүү дээ. Яагаад ийм зүйл болчихов оо? Хэн нэгнийг шархлуулдаггүй хүн биш харин шархлуулдаг тэр нэгэн өөдгүй амьтан нь болчихлоо.

Би гүнзгий амьсгаа аваад, цааш Мүнбин-ий араас явах гэхэд Инү намайг араас минь дуудав. Харин би Мүнбин-г гомдоож орхисондоо өөртөө уур хүрэн бүхий л уураа түүнд гаргаж орхилоо. Үүнд бас гомдол, шархлалт ч явж байсан юм.

"Инү... дунд сургуульд байхад чи надаас Чэын-тэй үерхэх эсэхээ асууж байсан даа. Үнэндээ би чамд үгүй гэж хэлэх байсан. Битгий үерх! Зөвхөн миний хажууд байж, зөвхөн миний найз бай! гэж хэлэх байсан. Учир нь би чамд сайн байсан. Би чамд үнэхээр сайн байсан. Гэхдээ би бас чиний найз. Чиний хамгийн сайн найз. Чи ч бас адил. Тиймээс би зөвхөн амиа хичээж, чиний аз жаргалыг үгүй хийхгүйн тулд би тийм гэж хариулсан." Би ийн хэлсээр эргэн харан үргэлжлүүллээ.

"Ийм байхад, чиний төлөө өөрийгөө шархлуулан байж, бусдад зай тавин чамайг жаргалтай байгаасай хэмээн хүссэн байхад чи яагаад ингэж байгаа юм? Чи сая Мүнбин-г харсан биз дээ. Тэгээд л намайг үнссэн биз дээ? Яагаад? Яагаад чамайг зүрхнээсээ арчиж хаяхын тулд ингэж их хичээгээд байхад өмнө минь гарч ирээд байгаа юм? Яагаад чамайг мартах гэж хичээгээд байхад өмнө минь гарч ирээд байгаа юм? Надад сайн болохгүйг чинь мэдээд, намайг хайрлахгүйг чинь мэдээд өөрийгөө шархлуулан байж бусдад зай тавьж өгөөд байхад яагаад зөвхөн өөрийгөө бодож, амиа хичээгээд байгаа юм?" үүнийг хэлэхдээ би уйлж байлаа. Анхны хайр минь болохоор, анхны гэх нандин мэдрэмж агуулагдаж байгаа болохоор намайг ингэж их өвтгөөд байх шиг.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now