💜5❤️

982 113 8
                                    


Урьдын л адил номоо уншсаар суухад ангийн багш их л жаргалтай орж ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Урьдын л адил номоо уншсаар суухад ангийн багш их л жаргалтай орж ирэв.

Тэр индрээ цохисоор "Тэгэхээр дүүргийн урлагийн тэмцээний хариу гарч..." гэхэд нь ангийн хүүхдүүдийн ихэнх нь шүлсээ хүчтэй залгин амьсгал даран хүлээнэ.

Нэгэнт үзүүлбэрээ үзүүлээд болчихсон учир би үүнд тийм ч их анхаарал хандуулахгүй байлаа. Үнэндээ надад хамаа алга.

Урлагийн наадам болчихсон учир цонхтой цагаараа дээвэр дээр гарахаа багасгасан. Дуу бүжиг гээд хичээлээс жаахан хөндийрчихсөн болохоор зарим зүйлсээ сэргээн санахгүй бол болохгүй. Дуу хөгжим хэзээ ч миний явах зам биш!

"Манай анги 3-р байранд орж. Бүгдэд нь баяр хүргэе!" гэхэд анги алга ташилтын чимээнээр дүүрэв.

Багш алга ташсаар "Энэ удаагийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, бусдыгаа хошуучлан манлайлсан Мүнбин, Инү хоёрт баяр хүргэе!" гэхэд хүүхдүүд бүр ч илүү алга ташив.

Би Инү рүү хальт харвал тэр инээмсэглэн Эрин рүү харж байлаа. Дүүргийн урлагийн тэмцээнээс хойш бид хоорондоо нэг ч үг солиогүй. Тэр намайг, би түүнийг үл тоосоор байгаа. Магадгүй энэ хэвээрээ дууссан дээр байх.

Ахин түүнд дурлаад, ахин түүнийх болж чадахгүйгээ мэдрэх тэр өвдөлтийг би хүсэхгүй байна. Би өвдөж үзсэн болохоор өөр хэн нэгэн ийм өвдөлт аваасай ч гэж хүсэхгүй байна.

Мүнбин над руу эргэн харсаар "Би хэлээ биз!" ийн хэлэхэд нь би "Чи надад бид улсад оролцоно гэж хэлсэн болохоос 3-р байранд орно гэж хэлээгүй биз дээ." гээд инээмсэглэв.

Тэр зөрүүдлэн "Үгүй ээ. Би хэлсэн. Чи л сонсоогүй байна." ийн хэлэхэд би мөчөөгөө өгөлгүй "Худлаа ярь! Хэзээ хэлсэн юм?"

Мүнбин инээгээд над руу дөхөн "Чиний гараас барьж суухдаа хэлээ биз дээ!" гэх нь тэр.

Тэр үед би Инү-н талаар бодоод түүний яриаг сонсоогүй бололтой. Үнэндээ Инү-н гаргасан үйлдэлд хангалттай гайхшраад байсан тул орчноосоо дэндүү их тасарсан байх л даа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now