💜INTRO💜

1.9K 146 1
                                    

"Эрт урьдын цагт нэгэн үзэсгэлэнт гүнж--"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эрт урьдын цагт нэгэн үзэсгэлэнт гүнж--"

"Би үзэсгэлэнт гүнж, царайлаг ханхүү хоёрын аз жаргалтай хайрын түүхэд дургүй ээ ээжээ!" охин ээждээ гомдолсоор ийн хэлэхэд түүний ээж инээмсэглээд

"Тэгвэл чи ямар хайрын түүхэд дуртай юм?" хэмээн асуув.

Охин хэсэг бодож байгаад "Би хайрын түүхэд дуртай биш. Энэ муухай нялуун бас үргэлж хошуугаа нийлүүлээд дуусдаг. Би охид нь хөвгүүдээс хүчтэй бас луутай тулалдаж дэлхий ертөнцийг авардаг үлгэрт дуртай." хэмээсээр хошуугаа унжуулахад ээж нь түүнийг өхөөрдөн өвөр дээрээ суулгаад

"Яагаад тэр вэ?" ийн асуухад охин

"Манай цэцэрлэгийн хөвгүүд үргэлж охидыг хүчгүй сул дорой гэж шоолдог. Гэхдээ тэр хөвгүүд бүгд надаас намхан бас хүчгүй харагддаг. Тийм байж яагаад намайг бас охидыг шоолоод байдгийг ойлгохгүй байна. Тиймээс би тэдний ойлгодог болтол зодох хүчтэй болмоор байна." гэв.

Охин хэдий ингэж ярих ч, анхны дурлалтайгаа учрах мөчид гүнж нар шиг царайлаг ханхүүгээр хамгаалуулахыг хүссэн юм...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now