❤8❤️

929 106 2
                                    

"Юу?" Инү над руу гайхан харсаар асуухад би түүний хацрыг хооронд нь шахан барьсаар "Би чамд сайн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Юу?" Инү над руу гайхан харсаар асуухад би түүний хацрыг хооронд нь шахан барьсаар "Би чамд сайн. Найзын хувиар биш, харин хөвгүүний хувиар чинь." түүн рүү ойртон уруул дээр нь үнэслээ.

Би үргэлж сайн охин байсаар ирсэн. Өөрийн бардам зангаа нэн тэргүүнд тавьдаг сайн охин байсан. Гэхдээ... Одоо хүсэхгүй байна. Би зүгээр л өөрийнхөөрөө байхыг хүсэж байна. Сайн охин болохын тулд хүсээгүй зүйлсээ хийж, боломж над дээр ирсэн ч сайн болохоороо арагш ухардаг нэгэн байхыг хүсэхгүй байна.

Ээж минь надад хэлж байсан. Хэрэв чи урсгалаараа амьдарвал бүгд чамд хайртай байх ч, амьдрал чинь хэзээ ч дээшлэхгүй. Харин урсгалыг сөрж амьдарвал ертөнц тэр чигээрээ чамайг үзэн ядах ч, чи сайхан амьдрах болно. Би бусдад үзэн ядуулахгүй байхын тулд үргэлж урсгалаараа амьдарч ирсэн. Гэхдээ одоо хүсэхгүй байна. Би сөрмөөр байна. Би амьдармаар байна. Би зүгээр л өөрт ирсэн боломжийг ашиглаад жаргалтай баймаар байна.

Аав ээждээ таалагдахын тулд байдгаараа хичээдэг нэгэн байхыг, багш нартаа таалагдахын тулд хэлсэн бүгдийг нь хийдэг нэгэн биш, бусдад таалагдахын тулд үргэлж тэвчээр заан сайхан харьцдаг нэгэн байхыг хүсэхгүй байна. Би үнэхээр хүсэхгүй байна. Би зүгээр л өөртөө таалагддаг, хүмүүст таалагдах гэж зүүсэн олон баггүй жаргалтай баймаар байна.

Би уруулаа салган түүн рүү харсаар өөрийгөө байдгаараа улайчихсан байгааг мэдэрлээ. Хацар минь халуу шатаж байна. Хэдий гадаа хүйтэн салхи салхилж байсан ч, би яг одоо ороолтоо тайлан хаяхад бэлэн байх аж.

"Тэгвэл бид одоо хосууд уу?" Инү инээмсэглэсээр ийн хэлэхэд би гайхаж орхилоо. Тэр намайг гуйгаачгүй байж найз охиноо болгох гээд байгаа хэрэг үү? Гэхдээ энэ чинь дэндүү шударга бус байна. Би гайхалтай хайрыг хүсдэг болсноосоо хойш миний анхны үерхэл хэний ч таамаглахааргүй онцгой байна дээ хэмээн мөрөөдсөөр ирсэн. Гэтэл тэр миний мөрөөдлийг зүгээр л уландаа гишгэчихлээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now