❤7❤️

909 103 4
                                    

"Өглөөний мэнд! Жэмин-аа" Дээш харсаар тэнгэрийг ширтэн явж байхад Мүнбин араас ирэн ийн мэндэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өглөөний мэнд! Жэмин-аа" Дээш харсаар тэнгэрийг ширтэн явж байхад Мүнбин араас ирэн ийн мэндэллээ.

Би түүн рүү харан инээмсэглэсээр "Чамд ч бас өглөөний мэнд!" ийн хэлсний дараа бидний дунд эвгүй байдал үүсэхийг мэдрэв. Тэр надтай, би түүнтэй юу ярихаа мэдсэнгүй. Магадгүй энэ миний буруу байх л даа.

"Чиний ачаар би их эрт сэрдэг болчхож." тэр хэлэх агаад над руу харан инээхэд нь би бага зэрэг гайхан "Миний ачаар гэнэ ээ?" ийн асуулаа. Миний ачаар хэн нэгэн ямар нэг зүйлд хүрсэн тохиолдол нь анхных болохоор бага зэрэг хачин л юм. Би өөрийгөө үргэлж яг л ертөнцөд хэрэггүй мэтээр мэдэрдэг. Ийм байхад миний ачаар гэнэ ээ?

"Тийм ээ. Би чамтай хамт сургууль руугаа явах гэж эрт боссоор байгаад өдөр бүр нэг цагт сэрдэг болчхож. Би бүр сэрүүлгээсээ эрт сэрсэн гээд л бодчих." Түүний тайлбар намайг ахиад л гэмшихэд хүргэв. Надаас болоод олигтой ч унтаж чадахгүй эрт босдог болчихсон байна шүү дээ.

Намайг доош харахыг анзаарсан бололтой тэр хурдхан "Энэ чиний буруу биш шүү. Харин ч энэ сайн зүйл. Өмнө би сэрүүлэг тавьсан хэр нь сэрэх гэж үйлээ үздэг байсан. Харин одоо яг нэг цагт сэрээд сурчихлаа шүү дээ. Энэ бол дэвшил." ийн хэлэхэд нь би түүний санааг зовоохгүйн тулд инээсээр "Ойлголоо. Тэгвэл баяр хүргэе!"

Үүнээс цааш бид юу ч ярьсангүй. Чимээгүйхэн урд байх замаа харсаар алхацгаана. Уйтгартай бас амьгүй мэт санагдах ч, бидэнд бол энэ үнэхээр сайхан санагдаж байв. Бидний чимээгүй байдал яг л бие биендээ найрсгаар бүхнийг эргэцүүлэн бодох зай тавьж өгч байгаа мэт таатай мэдрэмж төрүүлнэ.

Ангид орж ирэхэд Инү хэдийн ирчихсэн байв. Магадгүй тэр надаас ч эрт босдог байх.

"Өглөөний мэнд!" Инү-г хэлэхэд би инээмсэглэн толгой дохиод "Чамд ч бас өглөөний мэнд!" ширээндээ очин суув.

Би яагаад түүнд сайн болсноо ойлгодоггүй. Түүнийг царайлаг болохоор уу? Эсвэл зүгээр л миний дэргэд байнга байдаг болохоор нь уу? Мэдэхгүй юм. Анх харахдаа би түүнийг үзэн ядаж байсан. Намайг охин гэж дорд үзсэн болохоор нь би үзэн ядсан. Гэхдээ дараа нь үзэн ядалт минь бага багаар арилж эхлэхэд би түүнийг найзаа хэмээн хүлээн авсан. Энэ хэдий амаргүй бас би өөртэйгөө маш их тэрсэлдэж байсан ч би түүнийг хүлээн авсан. Харин дараа нь... мэдэхгүй юм. Би зүгээр л түүний хоёрхон үгэнд дурлаж орхисон. "Хөөрхөн байна." энэ хоёр үгэнд л би түүнд дурлачихсан. Магадгүй би өсөж томрох үедээ өөрөө ч мэдэлгүйгээр үзэн яддаг зүйлсээ хүсээд байсан биз. Охид шиг хөөрхөн болохыг, хөвгүүдээр хайрлуулахыг би өөрөө ч мэдэлгүй хүссэн биз. Тэгээд л түүнд дурлаж орхисон байх.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now