❤9❤️

821 94 1
                                    

Инү бид хоёр үерхээд тав хонолоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инү бид хоёр үерхээд тав хонолоо. Гэхдээ үүнийг бид хоёроос өөр хэн ч мэдээгүй. Хэдий Инү үүнийг хүмүүст зарлахыг хүссэн ч, би зөвшөөрөөгүй юм. Эрин-с дөнгөж салчхаад надтай үерхвэл хачин шүү дээ. Эсвэл зохисгүй байх.

Цонхтой цаг болоход би дээвэр рүү гарлаа. Одоо тэнд гарах хүүхэд байхгүй болохоор чимээ аниргүй тайван байна байх.

Нар эгц дээрээс тусах ч, өвөл болж байгаа болохоор ямар ч илч алга. Нарнаас ямар нэг мэдрэмж ирэхгүй болохоор сайхан байна. Би хэдий амьдралаа мэдрэмж гэх өнгөөр буд хэмээн бодсон ч, заримдаа хар бараан хэсгийг ч бас оруулах хэрэгтэй бололтой. Хэт их өнгө будагтай зураг нүд өвтгөдөг шиг, өнгө будаг орсон амьдрал маань одоо жаахан ядрааж байна.

"Юу хийж байгаа юм?" Инү-н хоолой гарах үед би эргэн харвал тэр гараа халаасандаа хийчихсэн над руу харан зогсож байлаа.

Би буцан урагш хараад "Зүгээр л жаахан агаар амьсгалж байна." ийн хэлэхэд тэр миний хажууд ирэн суухад нь би "Харин чи яагаад энд байгаа юм? Одоо хичээлтэй биз дээ?" хэмээн асуусаар түүн рүү хальт харав.

"Одоо хими орж байгаа. Бас би үнэхээр суумааргүй байна." Инү хөлөө жийн арагш тулсаар ийн хэлэхэд би инээлээ. Тэр химидээ дургүй хэр нь яагаад химийн хичээлийг сонгосон юм бол оо?

Урд минь сүндэрлэх барилгуудыг тайвнаар харан байхад тэр ахин ам нээлээ.

"Нээрээ би нэг гоё зүйл авсан." гэсээр тэр энгэрийн халааснаасаа ямар нэг зүйл гарган ирэв. Энэ удаад бас юу юм бол доо?

Тэр нүдний минь өмнө өнөөх зүйлээ харуулсаар "Тоглолтын тасалбар. Энэ удаад Мэсси ялна гэдэгт мөрийцье." гэхэд би инээмсэглэн түүний гарт байх тасалбрыг авав.

Тийм ээ, хагас сайн өдөр болох тоглолтын тасалбар байна. Тэр одоо ч мартаагүй байх нь ээ. Биднийг бага байхад эцэг эхүүд минь их сайн найзууд байсан юм. Бас бидний аавууд хөл бөмбөгд их сонирхолтой болохоор хөл бөмбөгийн тоглолт бүрийг алгасалгүй гэр бүлээрээ үздэг байсан.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now