💜3💜

934 114 5
                                    

   Дунмин ирээд долоо хонолоо

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

   Дунмин ирээд долоо хонолоо. Гэвч би түүнтэй огтхон ч ярилцаж чадсангүй эсвэл зүрхэлсэнгүй гэвэл зохих биз. Түүнийг ирсэн өдөр асуух зүйл, ярилцах хүсэл бас их байсан ч, хичээл үргэлжилсээр би түүний тухай бүхий л бодлоо ардаа орхин хичээлээ хийж эхэлсэн юм. Гэхдээ тэр ч бас надтай ярилцах гэж оролдоогүй. Тиймээс түүнийг зүгээр л орхисон дээр байх. Одоо бол тэр Дунмин эсвэл Ча Инү байхын аль нэг нь байх хамаа алга. Би хичээлээ хийх ёстой.

   Ээж минь үргэлж чамд ямар ч зүйл тулгарч болно. Гэхдээ чи тэр болгонд илүү хүчтэй байж өөрийн хийх ёстой зүйлүүдээ л хийх хэрэгтэй гэж захидаг. Одоогийн нөхцөлд хамгийн сайн найз минь намайг танихгүй байгаа нь гонсойлгож байгаа ч, үүнээс ч илүү хүнд нөхцөлүүд ирээдүйд тулгарах болно. Тэр бүрд би нурмайгаад эсвэл бодолд дарагдаад сууж болохгүй шүү дээ. Би илүү сайн байх хэрэгтэй.

   Өнөөдөр эхний гурван цаг битүү хичээлтэй байсан тул ахиад л Дунминд гаргах цаг байсангүй.

   Их завсарлагаа болоход би эхлээд багш нарын өрөө рүү явав. Давтлагын талаар багштай ярилцахгүй бол аав ахиад л үүнийг асуугаагүйд уурлах байх.

   Багш нарын өрөөний хаалгыг тогшоод, дотогш орон нийгэм судлалын багш дээр очлоо.

   "Өө Жэмин-а суугаач. Юу болоов?" нийгмийн багш ийн асуухад би түүний хажууханд байх сандлыг татан суугаад "Би танаас давтлага авах гэсэн юм." гээд өөрийн учир явдлаа хэлэв.

   Багш миний яриаг сонсож байгаад "Ойлголоо. Би бас танай ангид шилжиж ирсэн нэг хөвгүүнд давтлага өгөх тул та хоёр хамт явж болно. За байз нэр нь хэн гэлээ? Өө тэр байна." гээд миний ардхан тийш заахад нь эргэж харвал Дунмин ангийн багшийн хажууд суучихсан нэг зүйл хийх аж.

   Би толгой дохиод "Тэгвэл хэзээнээс эхлэх вэ?" гэвэл багш өөрийн хуанлийгаа харж байгаад өнөөдөр гэлээ. Оройн хоолон дээр гэрийнхнээ их л хүлээлгэх нь дээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Onde histórias criam vida. Descubra agora