💜1💜

1.4K 139 5
                                    

Жэлфии

2002 он Сөүл хот

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2002 он Сөүл хот

"Жэмин-а одоо зун болж байна шүү дээ. Гадаа халуун байгаа юбка өмсөхгүй хэрэг үү?" ээж надаас ийн асуухад би хошуугаа унжуулан толгой сэгсрээд

"Үгүй ээ ээжээ. Би юбкад бас даашинзад үнэхээр дургүй." гэсээр гэрээсээ гаран тоглоомын талбай руу гүйлээ. Хэрэв үүнийг өмсчихвөл яаж дугуй унаж, хашаа давж, ноцолдох болж байна? Тиймээс юбка, даашинз, богино шорт энэ бүхнийг би хэзээ ч, хэзээ ч өмсөхгүй.

Тоглоомын талбайд ирсээр байрныхаа хэдэн найзууд дээр очлоо.

Намайг очиход тэд гар барин мэндлээд "Жэмин-а энэ бол манай байранд шинээр нүүж ирсэн И Дунмин. Дунмин-а энэ бол Хан Жэмин. Манай найзуудын нэг." гэсээр найз минь болох Жингүг хэллээ. Тэр их сайн хүүхэд бас хүүхдүүдтэй хурдан найзлаж чаддаг мундаг хүүхэд. Манай байрны бүх хүүхдүүдтэй найзладаг. 

Өнөөх шинэ ирсэн Дунмин доогтой инээсээр "Та нар охинтой найзалдаг хэрэг үү?" гэхэд нь би дургүйцсээр "Охин байхаар яадаг юм?" хэмээн хашхирч орхив.

Охин болохоор нь дооглодог хөвгүүдэд би үнэхээр дургүй. Түүнийг найзаа болгохоо болилоо доо.

Дунмин над руу гайхан харж байгаад "Охин болохоор уу? Охин болохоор тоглоход хэцүү. Жаахан хүрэхэд л уйлаад ээж аав дээрээ оччихдог. Тэгээд дараа нв хүрсэн миний л буруу болдог." ийн хэлэхэд нь би хамаг уураа нүүрэн дээрээ авч ирж байгаад

"Тэгвэл би тэднээс чинь өөр мэдэв үү?" гээд хүнд хүнд амьсгалахад Сонуг "За за больцгоо. Дунмин хэдий Жэмин охин ч тэр бол бидний найз. Тиймээс хэрэв чи бидэнтэй найзалмаар л байвал түүнийг хүлээн зөвшөөр!" гэхэд би ялалтын инээмсэглэл тодруулж, харин Дунмин уруулаа жимийсээр толгой дохив.

"Тэгвэл одоо явж тоглоцгооё." Сэжүн ийн хэлэхэд бид бүгд өөрсдийн дугуй руу гүйв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now