💜4💜

980 112 3
                                    

   Шинэ сар эхэлж сургуулийн бүхий л хүүхдүүд урлагийн наадамд бэлдлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шинэ сар эхэлж сургуулийн бүхий л хүүхдүүд урлагийн наадамд бэлдлээ.

Манай анги ч бас энэ жил дүүрэгт оролцоно гэсэн зорилгоор өрсөлдөж байгаа тул өглөөнөөс үдэш хүртэл сургууль дээр өнждөг болов.

Дунмин бишээ Инү бид хоёр бүр өмнөх шигээ биш ч, гайгүй дотно болсон. Харин Инү Эрин хоёр ангийн байтугай сургуулийн хамгийн халуухан хосоор нэрлэгдээд байгаа. Хүн бүр л тэднийг бие биедээ тохирсон төгс гэцгээнэ. Тийм ч байж мэдэх юм.

Мүнбин надад хөгжмийн хичээл орох бүрийн өмнөх цонхтой цаг дээр хэрхэн хөгжмийг мэдрэх талаар заадаг. Заадаг ч гэж бид хамтдаа бүжиглэсээр байгаад л таардаг юм. Гэхдээ энэ нь надад үнэхээр их таалагдаж байгаа. Үүний ачаар би илүү сайжирсан.

Хичээл таран зарим нэг хүүхдүүд сургуулиас гарах харагдах ч, ихэнх нь ангидаа үлдэн урлагийн наадамдаа бэлдэж байлаа.

Би ч бас урлагийн наадмын нэгээхэн хэсэг тул ангидаа үлдэв.

Бүгд бэлэн болсны дараа бид эхнээс нь гаргах үзүүлбэрүүдээ бэлдэж эхэллээ. Хамгийн эхэнд хөтлөгчийн үг, тэгээд нээлтийн бүжиг тоглогдоно. Үүнд ангийн бүх хүүхдүүд орж байгаа тул хэн ая тавихыг хараад зогслоо. Багш маань багахан ажилтай байгаа тул бид өнөөдөр өөрсдөө бэлдэж байгаа юм л даа.

Би нүүрэн талд ч, бага зэрэг захад нь зогсож байгаа тул явсаар дуугаа тавин буцан гүйхдээ овоолж тавьсан ширээний хөлд бүдрэн унах шахав. Яг энэ үед азаар Мүнбин хажууд минь байсан тул намайг барин авлаа.

Би түүн рүү тэр над руу гайхан харсаар би харцаа буруулан хурдхан байрандаа очив.

Дуу эхэлж бүгд нэгэн хэмнэлтэй хөдлөн, бүжиглэх ч удаагүй ая солигдоход бүгд байраа солин Мүнбин миний урд хүрч ирлээ.

Түрүүний болсон үйл явдал нүдэнд харагдан би түүний шилэн хүзүүг халуу төөнөтөл ширтэж байв. Надад л тэгж санагдсан болохоос үнэндээ түүнд үнэхээр халуу төнөөж мэдрэгдсэн эсэхийг мэдэхгүй юм.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Where stories live. Discover now