💜2💜

1K 118 10
                                    

2015 он Сөүл хот

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

2015 он Сөүл хот

Уулга алдалтын араас "Жэмин ахиад л эрт ирчихсэн байх шив." Мүнбин ийн хэлээд хажууд минь ирэн суулаа.

Би толгой дохиод "Тийм ээ. Зарим нэг хийх хичээл байсан юм." гэсээр урдах номоо үргэлжлүүлэн уншиж эхлэв.

Харин тэр хажууд минь суусаар л байлаа. Магадгүй хичээлээ хийж байгаа байх.

Удаагүй ангийн хүүхдүүд ар араасаа цувран орж ирсээр миний ширээний хамтрагч Минхёг орж ирснээр Мүнбин хажуугаас минь босон суудалдаа суусан юм.

Одоо харин манай ангийн охин Эрин мөн түүний найзууд орж ирлээ. Би түүний өсгийтэй гутлын дуугарах чимээнээр л ирж байгааг нь мэднэ. Учир нь манай ангид түүнээс өөр ёрдойсон өндөр гутал дээр явдаг хүн үгүй.

Түүний найзууд болон тэр надад жаахан таалагддаггүй. Яахав би атаархаж байгаа мэт сонсогдож болох байх л даа. Гэхдээ тэд хөөрхнөө ашиглан сайн сурлагатай хөвгүүдээр хичээлээ хийлгээд л дүнгээ гаргачихдаг. Харин дараа нь орчлон дээр үзэгдээгүй мэт л аашлаад яваад өгдөг. Муухайгаар хэлэхэд ашигч хүмүүс.

Эрин-ы найз болох Мирэ инээсээр Минхёг-н өмнө суугаад түүнд хандан "Минхёг-а чи математикийн даалгавраа хийсэн үү?" гэхэд Минхёг шилээ дээшлүүлэн эвгүйхэн толгой дохив.

Мирэ улам илүү том инээмсэглээд "Тэгвэл минийхийг ч бас хийгээд өгөөч! Би үүнийг л хийчихвэл болох гээд байна." гэсээр нүдээ тормолзуулахад Минхёг юм хэлж чадсангүй.

Хэрэв тэр үгүй гэвэл Мирэ түүнийг элдвээр хэлсээр ангиар нэг уурлан, түүнд ямар нэг муу зүйл хийнэ. Тийм гээд хэлчихвэл хурдан хийхийг сануулж хугацаанд нь өгөхгүй бол ахиад л уурлана.

Минхёг над руу хальт харан амандаа туслаач гуйя хэмээн шивнэхэд би санаа алдав.

"Өөрийнхөө төлөө сурч байж, өөрийнхөө даалгаврыг өөрөө хийгээч!" гээд Мирэ рүү ширүүн харахад тэр над руу юу гээд байна аа? Гэх шиг харав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: His Friend |LDM|Où les histoires vivent. Découvrez maintenant