~2-р хэсэг: Агуй~

567 50 1
                                    

"Эмээ, би ирлээ. Одоо л ирсэнд хүүгээ уучлаарай" гээд Жонгүг эмнэлэгийн орон дээр амьсгалын аппарат зүүн, царай нь өвчнөөсөө болоод цонхийж цайсан эмээгийнхээ гараас атган нулимс дуслууллаа. 

Америкт мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан түүнд эмээгийнх нь бие гэнэт  муудсаныг дуулгасан ээжийнх нь дуудлага ийнхүү түүнийг яаралтай Солонгост авчирсан нь энэ. Багаасаа эмээгийнхээ энгэрт тэврүүлэн өссөн юм болохоор тэр эмээдээ амь. 

Хамгийн их уулзахыг хүсч байсан хүн нь хүрээд ирсэнг харсан эмээ нь муухан ч гэсэн инээмсэглэл тодруулах нь жаргалтай байгаагийнх нь илрэл. 

"Эмээ, эрт ирээгүй хүүгээ уучлаарай. Одооноос таныгаа би сайн асрах болохоор заавал эдгэнэ шүү" гээд эмээгийнхээ гарыг хацартаа наахад эмээ нь ч мөн зөвшөөрөх шиг нүдээ цавчлаа. Удалгүй эмээ нь унтах үед Жонгүгийн аав эхнэрээ өрөөнд үлдээгээд, хүүгээ дагуулан гарав. 

Аав нь "Миний хүү найдвар тээх хэрэггүй шүү. Эмээгийнх нь биеийн байдал их хэцүү байгаа гэж Хан эмч хэлсэн. Сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэхэд Жонгүг хаалганы шилэн цонхоор орон дээр хэвтэх эмээгээ харан толгой дохилоо. 

Хэдийгээр Жонгүг арван тав зургаан цаг онгоцонд ирсэн  ч гэлээ эмээгийнхээ хажууд байхаар эмнэлэгт үлдэж, аав ээж хоёрыгоо гэр рүү нь явуулав. 

Тэр эмээгийнхээ эцэж ядарсан царайг хараад бага насанд нь ийм байсан билүү хэмээн бодно. Эмээтэйгээ хамт тоглож, эмээгээрээ үлгэр яриулдаг байсан жаргалтай дурсамжаа санан инээмсэглэв. 

Жонгүгийг ийн сууж байтал эмээ нь нүдээ нээлээ. Тэр "Эмээ, яаж байна. Ус уумаар байна уу?" гэхэд эмээ нь аажуухан толгой сэгсрэн өдрийнхөөс арай дээрдсэн бололтой амьсгалын аппаратаа авахыг оролдоход нь Жонгүг хэсэг эргэлзэж байгаад аппаратыг нь авлаа. 

Эмээ нь "Жонгүгаа, эмээ нь чамтай уулзахыг л хүлээж байлаа" хэмээн аяархан хэлэхэд Жонгүг 

"Та бид хоёр 1 сарын өмнө уулзсан шүү дээ. Ийм хурдан саначихсан байсан хэрэг үү. Өмнө нь 1 жил уулзаагүй юм байж" гэхэд эмгэн инээмсэглэн 

"Эмээ нь чамайг хараагүй мөч бүрдээ үргэлж санадаг" гэснээ "Жонгүгаа, бага байхад чинь эмээгийнхээ ярьж өгдөг байсан домгийг санаж байна уу?" хэмээн асуулаа. 

"Галт шувууны тухай домог уу" хэмээн Жонгүгийг асуухад эмээ нь нүдээ цавчлан "Санаж байгаа байх нь. Жонгүгаа, чи эмээдээ нэг зүйл амлаж чадах уу?" гэхэд ярихад нь хүртэл хэцүү байгаа гэдэг нь илт мэдэгдэнэ. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Dove le storie prendono vita. Scoprilo ora