~10-р хэсэг: Эмээ ~

327 32 5
                                    

"Аав, ээж. Ээжээ" хэмээн чанга хашгирсаар Исүг гаднаас орж ирлээ. Гал тогоонд хоол хийж байсан ээж нь гайхан гарч ирээд

"Яасан бэ? Аав чинь ирээгүй байна. Яагаад ингэтлээ орилоод байгаа юм. Ахдаа хачруудыг нь аваачаад өгчихсөн үү?" гэхэд Исүг амьсгаадсаар

"Ээжээ, чухал мэдээтэй" гэв.

Ээжийнх нь царайд санаа зовнил тодрон "Юу болсон юм. Ахын чинь бие өвдсөн байна уу?" гэхэд Исүг толгой сэгсрээд

"Үгүй ээ" гэснээ "Энийг одоо сайхан мэдээ гэх юм болов уу. Үгүй ээ, ухаан алдчихсан юм чинь сайхан мэдээ биш юм байна" хэмээн өөртэйгөө ярихад ээж нь бүр ч самгардан

"Исүг, алив юу болсныг хурдан хэлээдэх" гэхэд нь Исүг

"Ээжээ, ах найз бүсгүйтэй юм шиг байна" хэмээн шуудхан хэлж орхилоо. Ээжийнх нь нүд хэвийнээсээ хэд дахин томрон

"Найз бүсгүй? Чи яаж мэдсэн юм" гэж асуухад Исүг

"Сая ахыг ажлаасаа ирээгүй байх гэж бодоод шууд кодыг нь хийгээд орсон чинь ахтай хамт нэг эмэгтэй сууж байна лээ" хэмээн их л чухал хэлэхэд ээж нь инээн

"Эмэгтэй хүн байлаа гээд ахын чинь найз бүсгүй гэсэн үг биш шүү дээ" гэхэд Исүг

"Ээжээ, ах ямар хүн билээ лээ. Гэртээ найзуудыгаа ч аваачдаггүй байж юу гээд л ямар ч хамааралгүй эмэгтэй хүнийг гэртээ аваачих вэ дээ" гэж хэлэхэд ээж нь түүнтэй санал нэгдэж байгаа бололтой толгой дохив.

"Ах гэнэтхэн л тусдаа гарна гээд байсан найз бүсгүйтэй болчихоод л тэгээд байсан юм байна л даа" гэхэд ээж нь инээмсэглэн

"Тэгээд ямархуу эмэгтэй байна" гэж асуухад Исүгийн царай гэрэлтэн

"Үнэхээр хөөрхөн. Эмэгтэй хүн ч дурламаар тийм үзэсгэлэнтэй" гэхэд ээж нь түүний духыг нь зөөлөн түлхэн

"Эмэгтэй хүн дурлана гэнэ шүү" гээд гал тогоо руу эргэн явлаа.

Зочны өрөөнд ганцаараа үлдсэн Исүг "Гэхдээ намайг яагаад шал өөр нэрээр дуудаад байсан юм бол оо" гэж амандаа бувтнаад ээжийнхээ араас орон

"Ээжээ, гэхдээ нэг хачин юм байна. Тэр эгч миний хацраас бариад, уйлаад байсан" гэхэд

"Уйлсаан" хэмээн нэлээд гайхан асуусан ээжийнхээ хоёр хацраас бариад

"Эгч нь чамайгаа ямар их санасан гээч" хэмээн Исүг хэрэндээ Хуансэг дуурайв. Ээж нь түүний гарыг буулгаад, ногоогоо хэрчингээ

[ДУУССАН] The Phoenix |JJK|जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें