~13-р хэсэг: Найз бүсгүй~

328 29 1
                                    

Хуансэ охиныг таньсан даруй инээмсэглэн "Чи Жонгүгийн дүү байна шүү дээ" гэхэд Исүг ч мөн инээсээр толгой дохин

"Хэд хоног ирэх хэрэггүй гээд байсан. Таныг байгаа болохоор тэгээд байжээ" гэснээ ээж рүүгээ заагаад

"Танилц. Энэ хүн бол манай ээж" гэхэд Хуансэ том нүдлэн

"Та Жонгүгийн ээж байсан юм уу. Үнэхээр уучлаарай. Намайг Хуансэ гэдэг. Жонгүгийн найз" гэхэд Жонгүгийн ээж

"Зүгээр дээ. Анх уулзаж байгаа юм чинь танихгүй нь аргагүй шүү дээ" хэмээн инээмсэглэл тодруулав.

Исүг түүнийг шоолон "Найз гэнэ шүү. Найз бүсгүй нь юм байж. Ах аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн болохоор та мэлзэх гэсний хэрэггүй дээ" гэхэд Хуансэ гайхан зүгээр л найз гэж хэлэхгүй заавал эрэгтэй найз, эмэгтэй найз гэж хэлэх юм байх даа гэж бодон зогсож байтал

Исүг "Одоо бид орж болох уу?" гэхэд Хуансэ тэднийг оруулахгүй зогсоод байгаагаа сая л анзааран

"Яанаа, намайг уучлаарай. Ороорой" гээд зай тавьж өгөхөд сандарсан байгаа түүнийг харсан ээж охин хоёр инээсээр дотогш орлоо. Үнэндээ Хуансэ найз бүсгүй гэж яг хэнийг хэлж байгааг ойлгоогүй юм.

Тэд шууд гал тогоо руу орон, авчирсан зүйлсээ ширээн дээр тавиад, торноос нь гаргаж эхлэв. Ээж нь бэлдэж авчирсан хачруудаа хөргөгчинд хийж байх зуур, Исүг худалдаж авсан зүйлсээ шүүгээнд хийж байлаа. Харин Хуансэ тэднийг чимээгүй л ажиглан зогсоно. 

Гэнэт "Жонгүг та хоёр хамт амьдарч байгаа хэрэг үү" хэмээн Жонгүгийн ээжийг ам нээхэд  Хуансэ

"Тийм ээ, түр зуур л. Манайд нэг асуудал гараад түр зуур л амьдарч байгаа" хэмээн хариулахад Исүг Хуансэ руу их л чухал харан

"Ингэхэд та тэр өдөр ухаан алдчихсан шүү дээ. Зүгээр юм уу" гэхэд Хуансэ юу болсныг санан

"Аан, тэр өдөр намайг үнэхээр уучлаарай. Чи миний дүүтэй их адилхан санагдсан болохоор" гээд үгээ гүйцээлгүй доош харахад Исүг

"Дүү чинь нас барчихсан юм байна, тийм үү" хэмээн тоомжиргүй асуухад ээж нь түүнийг нударлаа.

Хуансэ муухан инээмсэглэн "Мм" гэснээс өөр хариу өгсөнгүй.

Жонгүгийн ээж "Түүнийг уучлаарай. Их бодлогогүй яриатай хүүхэд байгаа юм" гэхэд Исүг хошуугаа унжуулан тэднээс холдов.

Жонгүгийн ээж хийх зүйлээ дууссан бололтой "Чамайг түр ч болов Жонгүгтай хамт байх болсон болохоор миний сэтгэл амар байх юм шиг байна. Жонгүгийг эртээд найз бүсгүйтэй гэж хэлэхээр нь би хичнээн их баярласан гээч" гэхтэй зэрэгцэн Исүгийн уулга алдах дуунаар тэд түүн рүү зэрэг шахуу харлаа. Исүг ширээний хажууд Жонгүгийн үлдээгээд явсан зурвасыг гартаа барьчихсан зогсож байв. Хуансэ хоол идэхдээ тэнд тавьчихсан юм.

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now